А.Ану: “Чи нас залуу учир чадахгүй” гэсэн хандлага бидний тэмүүллийг унтраадаг

2021-09-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад залуусын оролцооны талаар Скаутын холбооны гишүүн ровер скаут Аюурзанын Анутай ярилцлаа. Тэрбээр байгалиа хайрлан хамгаалах талаарх санаачилгад үеийнхээ манлайлан оролцдог юм.

 -19 настай хүүхдийн нүдээр уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн хардаг вэ?
-Дэлхийн уур амьсгал өмнө нь өөрчлөгдөж байсан. Одоо ч өөрчлөгдсөөр л байна. Ялгаа нь гэвэл хүний хүчин зүйл уур амьсгалд нөлөөлөх хэмжээнд хүртэл буюу 1800-аад оны сүүлч үе хүртэл байгалийн жамаараа л явж ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн хэлбэлзэл дундаж түвшинд байсан. Аж үйлдвэрийн хувьсгал эрчимжсэнээс хойш хүний үйл ажиллагаа дэлхийн уур амьсгал болоод агаар мандлын хийнүүдэд нөлөөлж эхэлсэн. Агаар мандалд байгаа хийнүүд нь тухайн газар орны уур амьсгалыг тодорхойлж байдаг учраас хүн ба байгальтай маш чухал холбоотой. Хүний үйл ажиллагаа нөлөөлснөөр агаар мандалд дулааны горимуудыг тодорхойлдог хийнүүдийн хэмжээ хүлцэх хэмжээнээсээ нэмэгдэж эхэлсэн ба энэ нь хүмүүс бидний анхаарах ёстой маш чухал асуудал мөн. Манай монголчуудын хувьд энэ  нь шинэ асуудалд тооцогдож байгаа. Учир нь бид 2-3 жилийн өмнөөс уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж эхэлсэн. Тиймээс одоогоор хүмүүс хангалттай хэмжээнд  энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна гэж би хардаг. Монгол орон бол уур амьсгалын өөрчлөлтийн яг гол цэгт нь оршиж байгаа учир бид илүү чухалчилж үзэх хэрэгтэй.
 -Цэвэр усны нөөцийн хомсдолыг манай улсад тулгамдаж байгаа чухал асуудал гэдгийг олж харжээ. Гэвч хүссэн хэмжээгээрээ ус ашиглах боломжтой байгаа энэ үед усны нөөц хомсдож байгааг хүмүүст хэрхэн ойлгуулах вэ? 
-Манай орны усны нөөцийн дийлэнх буюу 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд буюу хангайн бүсэд бүрэлдэн бий болдог. Говь тал хээрийн бүсэд хүн амын унд ахуйн болон үйлдвэрийн усны хэрэгцээг үндсэндээ газрын гүний усаар хангаж байгаа. Энэ нь хязгаарлагдмал нөөцдөө хэт үрэлгэн хандах хандлагыг бий болгож, улмаар усны хомсдолд орох эрсдэлтэй гэж бодож байна. Үүнээс сэргийлэхийн тулд миний харж буйгаар хур тунадас, гадаргын усыг хуримтлуулах томоохон цогцолборуудыг байгуулж, усны нөөц хомс, хэрэглээ нь хэт хурдацтай өсөж байгаа бүс нутгууд руу шилжүүлэн ашиглах боломж байгаа. Одоогийн байдлаар манай улсын Оюутолгой, Тавантолгой, Бороо гоулд, Эрдэнэт зэрэг усыг их хэмжээгээр хэрэглэдэг уурхайнууд ашигласан усныхаа 60-90 хувийг  дахин ашиглаж байгаа нь том дэвшил юм. Гэвч цэвэр усыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бусад байгууллага, компаниуд усаа дахин ашиглах боломж, технологийг огт эрэлхийлэхгүй байна. Энэ нь орон нутгаас тэдэнд тавих хяналт, анхаарал сул байгаагийн зэрэгцээ нөхөн сэргээлт хийгдэхгүй, эдийн засгийн хөшүүрэг хангалтгүй байгааг илтгэж байна. Мөн хүн нэг бүр ус бол хязгаарлагдмал нөөц гэдгийг маш сайн ойлгож усыг зөв зохистой хэрэглэхэд суралцах шаардлагатай. Өнөөдөр таны хэрэгцээгүй урсгасан усны хэмжээ бүр үр хүүхдийн чинь ирээдүйдээ хэрэглэх уснаас хороож байгаа гэдгийг  бүгд санах хэрэгтэй.
-Баянхонгор аймаг сүүлийн хэдэн жил ганджээ. Олон жил гандуу байснаар танай аймгийнхны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Өөрийн гэр бүл дээрх жишээг авч үзвэл манай өвөөгийнх газар тариалан эрхэлдэг буюу жимс, жимсгэнэ, бутлаг, модлог ургамал тариалдаг. Сүүлийн жилүүдэд ган болсонтой холбоотойгоор жилд авдаг ургацын дундаж хэмжээ буурч  улмаар өрхийн амжиргаанд тодорхой нөлөө үзүүлсэн. Мөн цаг уур таагүй байсан учраас тариалан илүү их арчилгаа шаардах болсон. Миний хувьд арьс, үс маш их хуурайшиж бохирдох хандлагатай болсноос гадна тоосны харшилтай болсон. Энэ гантай тэмцэх урт хугацааны үр дүнтэй арга бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм.
-Эрдэмтэд хар салхи, түймэр, үерийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна. Энэ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, гамшгаас сэргийлэхийн тулд залуус юу хийх хэрэгтэй вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэл хийх нь хүн нэг бүрийн үүрэг бас хариуцлага байдаг. Тиймээс залуус бид маш ухамсартай байж уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүний үйл ажиллагааны хүчин зүйлийг багасгах цаашлаад зогсооход бусдыг уриалж, манлайлж байх хэрэгтэй. Мөн уур амьсгалын өөрчлөлт агаарын бохирдлын эсрэг “YOU CAN” сүлжээнд нэгдэж илүү томоор хувь нэмэрээ оруулах боломж нээлттэй байгаа.Бидний гэр бүлийнхэн, өвөө эмээ нар зурагтаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээ, нэвтрүүлэг үзэхээс илүүтэй хүүхдүүдээсээ суралцдаг болсон гэж боддог. Тиймээс хүүхэд, залуус  бага нэгж буюу эргэн тойрны хүмүүс болон гэр бүлдээ мэдээлэл хүргэж одоогийн байдал болоод ирээдүйн үр дагаварыг ойлгуулж таниулж, өөрсдөө үлгэрлэж, тэдгээрийн хандлагыг өөрчлөх нь чухал.
-Сурагчдын хичээлийн бус цагаар өөрсдийгөө хөгжүүлэх нэг боломж нь скаутад элсэх байдаг. Анугийн хувьд скаутын гишүүн болсноор ямар чадварыг эзэмшсэн бэ?
-Би анх 2011 онд скаутын гишүүн болсон. Тухайн үедээ  скаутын дүрэмт хувцас  нь таалагдаад гишүүнээр элсэж байлаа. Гэвч скаут болсноос хойш амьдралдаа олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээснээс гадна арвин их чадвар, мэдлэгийг эзэмшсэн. Мөн зөв хандлагыг өөртөө төлөвшүүлж чадсан. Сургуулиас бид акедемик мэдлэг чадварыг олж авдаг бол скаутын хөдөлгөөн нь хэрхэн амьдрах арга ухааныг тоглоомын аргаар заадаг. Жишээлбэл, олон төрлийн уяа зангилаа, морз дохио хэл, анхан шатны тусламж, шаардлагатай нөхцөлд хэрхэн survive хийх гэсэн амьдралд шаардлагатай чадваруудыг эзэмшүүлдэг. Үүнээс гадна скаутууд ямар ч цаг үед хамгийн шилдэг, хамгийн эрчтэй хүчтэй, хамгийн манлайлагч нь байдаг гэж би боддог. Тиймдээ ч багш нар болон хүүхдүүдээс маш их зүйлийг сурч, цаг үргэлж хөгжиж байдаг.
-Залуу үеийг хөгжихөд, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд саад болж байгаа ямар асуудал байна?
-Ихэнх залуусын хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд саад болдог, галыг нь бөхөөдөг зүйл бол “Чи нас залуу учир чадахгүй, мэдэхгүй бас дорд” гэсэн олон нийтийн сэтгэлгээ, хандлага гэж би хардаг. Хүн бүрийн эзэмшсэн мэдлэг чадварын түвшин ондоо учраас хэнийг ч залуу гэж дорд үзэж голохгүй залуу хүмүүсээс суралцдаг, шинэ зүйлсийг хүлээж авч чаддаг байгаасай гэж хүсч байна.
-Монголын нийгмийн нэг асуудлыг шийдвэрлэх боломж, эрх мэдэл чамд олдвол хамгийн түрүүнд юуг, хэрхэн өөрчлөх вэ?
-Хэрэв надад боломж олдвол  би боловсролын тогтолцоог өөрчилнө. Сургууль бол зөвхөн шалгалтад биш амьдралд бэлддэг чухал суурь байгууллага юм. Одоогийн байдлаар 12 дугаар ангийн ихэнх сурагч эрүүл мэнддээ хэрхэн санаа тавих, нийгмийн даатгал, татварын тогтолцооны талаар ойлголтгүй, тэр  байтугай өөрөө өөрийгөө би хэн бэ гэдгээ таниагүй төгсөж байгаа.  Тодруулбал, сургууль загасыг яаж барих вэ гэдэг арга барилыг зааж өгөхгүй харин бэлэн загас өгдөг. Академик мэдлэг чухал ч түүнээс гадна соёл хүмүүжил, суралцах арга барил гэсэн олон зүйлийг сурагчдад эзэмшүүлэх хэрэгтэй гэж боддог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)

Мэдэгдэл

Мэдэгдэл

20 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

5 цаг 6 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

5 цаг 6 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

5 цаг 6 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

16 цаг 51 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

17 цаг 27 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20