Э.Энхжаргал: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана

2021-09-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ДАЯН

Эрүүл мэндийн сайдын тушаал гарч коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэ журмын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн. Журмын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд орж байгаа. Өмнө нь эмнэлгүүдийн орыг боломжийн хэмжээнд зохицуулсаар ирсэн ч хэвтэн эмчлүүлэгсдэд хүлээлт үүсээд байсан. Тиймээс түр журам гаргаж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгсдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг эмнэлэг рүү илгээнэ. 
Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орын тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг. Энгийн болон эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэд байгааг тус баг нэгтгэнэ гэж ойлгож болно. Баг 24 цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЭМДЕГ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл багтаж байгаа. Энэ багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй. Ингэж санхүүжилттэй холбож өгсөн. 
Хоёрдугаарт, иргэд өөртөө шинжилгээ хийж, оношлохоо болих хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төв болон бусад эмнэлэгт хандаагүй, өөрийгөө оношилсон иргэдийн мэдээлэл нэгдсэн мэдээнд багтдаггүй. Тиймээс иргэд эмнэлэгт хандах нь чухал байна.
 

-Хэвтэн эмчлүүлэгсдийн асуудлыг эмнэлгүүд биш, баг зохицуулна гэхээр хүндрэлтэй биш үү?
-Өмнө нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтүүлж, мэдээллээ нэгтгэж өгдөг байсан. Гэхдээ хэвтсэнийх нь дараа. Харин одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэнэ гэсэн үг. Огт байгаагүйг сэдсэн хэрэг биш. Өмнөхийг илүү боловсронгуй болгосон гэж ойлгож болно. Бид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч байгаа.
 

-Цаашид ор нэмж дэлгэх үү?
-Бид ор нэмж дэлгэхээсээ илүү зохицуулалтаа нарийвчилж, хүндрэл чирэгдлийг багасгахад эхний ээлжинд анхаарна. Ор дэлгэж нэмээд байх нь оновчтой биш. Ор дэлгээд ч дэглэмээ барихгүй бол өвчлөл буурахгүй байна. Мэдээж, шаардлагатай гэвэл ор дэлгэхийг үгүйсгэхгүй. Өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгээ шийднэ. Түүнээс туссан болгоныг хэвтүүлнэ гэсэн үг биш.
 

-Хөнгөн туссан хүмүүс гэртээ эмчлүүлж байгаад гэнэт хүндэрч байна гэдэг. Энэ талаар?
-Хөнгөн өвчтөн гэж ярих нь бас буруу юм. Ялангуяа, өндөр настан, суурь өвчтэй, чихрийн шижинтэй, даралт ихтэй, жин ихтэй хүмүүс гэнэт хүндрэх магадлал их. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал хянуулж, өвчний байдлаа тодорхойлох ёстой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 ЛХАГВА № 190 (6667)

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17