“Дахин давтагдашгүй бүтээл урлахыг хичээдэг”

2021-08-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Энэ удаагийн “Start-up” буланд арьс ширэн дээр сийлбэр урладаг “Aragont leather art studio”-ийн үүсгэн байгуулагч, захирал Э.Удвалтай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө болон бизнесийнхээ талаар танилцуулахгүй юу?

-“Aragont leather art studio” бол манай гэр бүлийн бизнес. Анх 2017 оны долдугаар сараас нөхөртэйгөө ярилцаад бизнесээ эхлүүлж байсан. Би ландшафтын архитектурч, харин нөхөр маань арьсан урлаач мэргэжилтэй. Бид хоёр ярилцаад бусадтай адилхан арьсан урлалаас илүү өөрсдийн онцлог, чадварыг шингээсэн бүтээгдэхүүн урлая гэж зориод ажиллаж байна. Манай нөхөр урлангаа нээхээс өмнө монгол дарханы газар ажилладаг байсан. Тиймээс монгол дарханы зүсүүрийн аргыг арьс ширэн дээр хослуулах шинэ санааг гаргаад сийлбэрээ хийж эхэлсэн. Одоогоор манайх хоёр мэргэжлийн урлаачтай. Дөрвүүлээ ажиллаж байна.

-Аливаа бизнесийг эхлүүлэхэд тоног төхөөрөмж, эд материалаа авах эхлэлийн хөрөнгө шаардлагатай байдаг. Энэ нь олон шинэ бизнес эрхлэгчдэд том бэрхшээл болдог. Танайх эхлэлийн хөрөнгөө хэрхэн босгож байсан бэ?

-Манайх хамгийн анхны хөрөнгө оруулалтаа “Гарааны бизнесүүдийг дэмжих Баянгол дүүргийн старт-ап” хөтөлбөрт энэ санаагаараа оролцож түрүүлээд авч байлаа. Ингээд 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авсан. Үүгээрээ бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эд материалаа авсан. Одоогоор компаниараа биш хувь хүнээрээ 2020 оны есдүгээр сараас гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан зээл аваад ажиллаж байна. Бизнесээ цэвэр органик өсөлтөөр нь хөгжүүлээд аажим аажмаар өргөжин тэлээд явж байна.

Манай бусдаас ялгарах онцлог гэвэл монгол үхэр, сарлагийн арьсыг ургамлын идээлэх аргаар буюу химийн ямар нэг бодисгүй, эко боловсруулалтын арга ашиглан боловсруулсан арьсыг ашигладаг. Химийн будаггүй, монгол арьсан дээрээ монгол дарханы гар зүсүүрийн арга ашиглан бүтээгдэхүүнээ урладаг

-Одоогоор танайх хэдэн төрлийн, ямар бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ. Онцлох бүтээгдэхүүнээсээ дурдвал?

-Манайх одоогоор арьсан цүнх, түрийвч, гутал, сумны ховд буюу хавтага, тэлээ, арьсан бүрээс, хутганы хуйг үйлдвэрлэж байна. Эдгээрээс манай компанийн хамгийн онцлог бүтээгдэхүүн нь арьсан сийлбэртэй гутал. Энэ нь эхлээд сийлбэрээ сийлсний дараа гутлынхаа хэлбэрт оруулдаг учир сийлбэрийн зургаа алдагдуулахгүйн тулд тусгай арга технологи ашигладаг. Энэ шинэ арга технологийнхоо зохиогчийн эрхийг аваад сийлбэртэй гутлаа захиалагчиддаа нийлүүлээд ажиллаж байна. Манай гутлыг олон хүн сонирхож байгаа. 

-Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд их гарч ирэх болсон. Танай хамт олны бусдаас ялгарах гол онцлог юу вэ?

-Манай бусдаас ялгарах онцлог гэвэл монгол үхэр, сарлагийн арьсыг ургамлын идээлэх аргаар буюу химийн ямар нэг бодисгүй, эко боловсруулалтын арга ашиглан боловсруулсан арьсыг ашигладаг. Химийн будаггүй, монгол арьсан дээрээ монгол дарханы гар зүсүүрийн арга ашиглан бүтээгдэхүүнээ урладаг. Мөн захиалагчдынхаа сэтгэлд тааруулан өөрсдийнх нь захиалсан зураг, дүрсийг мэргэжлийн урлаачидтайгаа хамтран ярилцаж дахин давтагдашгүй байдлаар урлаж өгөхийг хичээж ажилладаг. Ургамлын аргаар боловсруулсан үйлдвэрийн будаггүй эко монгол арьс, дахин давтагдашгүй арьсан дээрх сийлбэр бол манай бусдаас ялгарах гол онцлог.

-Тэгэхээр захиалагчид өөрсдийн хүссэн өнгө, дүрстэй сийлбэр хийлгэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ бид зохиогчийн эрх, аливаа уран бүтээлчдийн бүтээлийг хууль бусаар ашиглахгүй. Зөрчил гаргахгүйн тулд захиалагч нартаа тухайн сийлүүлэх зураг, дүрсийг бүтээсэн уран бүтээлчээс нь зөвшөөрөл авсан байхыг зөвлөдөг. Тэгээд манай уран бүтээлч, урлаач нар маань захиалагч нартайгаа зөвлөлдөөд сийлбэрийн загвараа гаргадаг.

-Танайх гол түүхий эд болсон үхэр, сарлагийн арьс ширээ хаанаас авдаг вэ. Үнэ болон нөөц хэр байгаа вэ?

-Өмнө нь “Монгол шевро” компанийн боловсруулсан арьс ширийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг байсан. Гэвч “Монгол шевро” компани арьс шир боловсруулах үйлдвэр нь ашиггүй, худалдан авагчид цөөн байгаагаас үйлдвэрлэлээ зогсоосон. Тэднийхээс манай урлан болон цөөн хэдэн хүн л авдаг. Тиймээс бид түүхий эдийн хомсдолд орж арьс ширээ гадаадаас оруулж ирэх шаардлагатай болсон. Цар тахлын улмаас түүхий эдийн үнэ хилээр орж ирэхдээ нэг дахин нэмэгдэж орж ирж байгаа. Тиймээс бид “Монгол шевро” компанитай зөвшилцөж хүсэлт гаргаж түүхий эдийн нөөцөө бүрдүүлэх өөр арга зам хайж байна. “Монгол шевро” компаниас нэг дицметр квадратыг 850 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол саяхан Италиас боловсруулсан арьс захиалахад 1800 төгрөгөөр орж ирсэн. Гэхдээ чанарын хувьд итали арьснаас илүү монгол арьс чанартай, сийлбэр хийхэд тохиромжтой байдаг. 

-Төр, засгаас дотооддоо нэмүү өртөг шингээж, эх орныхоо органик түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байгаа бизнесүүдээ хэрхэн дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна вэ?

-Анх компаниа байгуулаад явж байхад бизнесийн удирдлага, санхүү, нягтлангаар мэргэшээгүй тэр талаар мэдлэг, мэдээлэл бага байсан учраас санхүүгийн тайлан, тооцоо гаргах, татвараа хэрхэн төлөхөө мэдэхгүй хүндрэлтэй байдаг байсан. Тиймээс төрөөс шинэ бизнес эрхлэгчиддээ зориулан анхан шатны бизнесийн цогц сургалт, гарын авлагаар хангаж мэдээлэл өгөх нь шинэ бизнес эрхлэгчдэд их тустай санагдсан.

-Гурван сая хүн амтай манай улсын бизнесийн зах зээл, цар хүрээг жижиг гэж үздэг. Тэгэхээр гадаад руу бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөө бий юу. Цаашдын бизнесийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Манай нийт захиалгын 60 хувь нь гадаадаас орж ирдэг. Австрали, Герман, Швед болон гадаадын өөр улс оронд амьдарч байгаа монголчууд ихэвчлэн худалдан авалт хийдэг. Мөн Австралиас манай бүтээгдэхүүнийг борлуулах санал ирсэн. Бидний зүгээс гадаад руу борлуулалтаа хийх хамгийн боломжтой газар нь Өвөрмонгол гэж харж байгаа. Ялангуяа, өвөрмонголчууд маань манай урлалыг их сонирхдог. Одоогоор Өвөрмонголын хоёр дэлгүүр албан ёсоор биш ч гэсэн манай бүтээгдэхүүнийг захиалгаар хийлгээд борлуулдаг. Бид цаашдаа Өвөрмонголд өөрсдийн албан ёсны нэрийн дэлгүүрийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гадаад руу бүтээгдэхүүнээ хүргэхэд тээвэрлэлт хамгийн гол асуудал болж байгаа болохоор боломжийг судалж байна. Учир нь манай бүтээгдэхүүн бэлэн биш захиалгаар бүтдэг болохоор захиалгын хугацаан дээр тээвэрлэлтийн хугацаа тооцогдоно. Мөн дотооддоо бизнесээ өргөжүүлж нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.10 МЯГМАР № 155 (6632)

“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

26 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

2 цаг 55 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

7 цаг 41 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

7 цаг 41 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

7 цаг 41 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

19 цаг 26 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

20 цаг 2 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20