“Эрдэнэт”-ийн түүхэн баримт-6   

2021-07-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах“Эрдэнэт”  үйлдвэрийн тухай  манай  сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 түүхэн  үйл явдал буюу баримтыг  онцлон зохиогчийн зөвшөөрлөөр   цувралаар хүргэж байна.

 

Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт“Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-3“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-4“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-5

 

51. Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд Б.Долгормаагаар ахлуулсан ажлын хэсэг 1978-1984 онд Эрдэнэт үйлдвэрийн импортоор худалдан авсан технологийн материал, сэлбэг, шатахуун, дизелийн түлш, техник, тоног төхөөрөмж зэрэг үйлдвэрлэлд хэрэглэж буй бүх бараа, таваарын гадаад, дотоод үнийн зэрэгцүүлсэн судалгааг гаргажээ.

52. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх асуудлаарх “Хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны эдийн засгийн нөхцөл” гэсэн баримт бичгийг 1988 оны гуравдугаар сарын 21-нд Москвад тохиролцож, протокол байгуулж гарын үсэг зурснаар дотоодын болон гадаадын худалдааны үнийн зөрүүний татаасыг нэг мөр эцэслэн шийдвэрлэж байв.

53.1987 онд эдийн засагч \Монгол Улсын гавьяат эдиийн засагч, “Оюутолгой аз уу, эз үү” номын  зохиогч\ Т.Балжинямын үнийн асуудлаар хийсэн   судалгаа хоёр орны төрийн түвшинд анхаарал татаж, хоёр орны хоорондох их өрийн асуудлыг хөндөхөд хүрчээ.

54. Монгол-Орос хоёр улс ах дүүгийн найрамдалт харилцаатай байсан социалист тогтолцооны үед өр үүссэн асуудлыг бодит нөхцөл байдалд тулгуурлан харилцан тохиролцох зарчим баримталж байсан бөгөөд 1990 он гарахад Монгол Улс ОХУ-д 10 гаруй тэрбум шилжих рублийн өртэй гэсэн мэдээлэл гарч, хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, удс төрийн намуудын анхаарлыг татаж байв.

55. Хочр орны банк санхүүгийн  төв байгууллага 1991 оны нэгдүгээр сарын эхний байдлаар өр зээлийн нийт дүнгээр тооцоо нийлж, Монгол Улс ОХУ-аас авсан үндсэн зээл, хүүгийн хамт 10.5 тэрбум шилжих рубль гэж тохирчээ.

56. ОХУ \ хуучин нэрээр ЗХУ\-аас авсан зээлийн дотор 1961 оноос өмнөх үеийн 226 сая шилжих рубль \ улс хоорондын худалдаанд 1961 он хүртэл шилжих рублийг хэрэглэж байсан эсэх нь тодорхойгүй\ -ийг хоёр орны хувь нийлүүлсэн Улаанбаатар төмар зам нийгэмлэг, 1950-аад оны сүүлчээр татан буугдсан Совмонголметалл нийгэмлэгийг анх байгуулахад зориулагдсан зээлийн үлдэгдэл 144 сая рубль байжээ.

57. ЗХУ-аас авч ашигласан зээлийн дүнд 1975 оноос хойшхи  хугацааны зээл 81 хувь, бүтцээр нь үзвэл хөрөнгө оруулалт 66.3 хувь, гадаад худалдааны бараа гүйлгээг тэнцүүлэхэд 33.7 хувь эзэлж байв.

58. Дэлхийн эрчим хүчний хямрал 1973, 1974 онд тохиож, гарын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 1975-1980 онд техник, тоног төхөөрөмж, материал, бараа хэрэгслийн үнэ 1.8 дахин өссөн байхад Монголын мал аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн үйлдвэрийн хагас боловсруулсан экспортын  бүтээгдэхүүний үнэ 10 орчим жилд ердөө 36 хувь өссөн байна.

59. Манай улсын импорт, экспортын барааны үнийн зөрүүг нөхөхөд зориулж ЗХУ-аас 1976-1980 онд 300 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлж, мөн үнийн зөрүүд 1981-1985 онд нэг тэрбум рублийн хүүгүй зээл, 1986-1990 онд 1.7 тэрбум рублийн зээлийг жилийн хоёр хувийн хүүтэй олгож, нийтдээ 15 жилийн хугацаанд 3.5 тэрбум орчим рублийг буцалтгүй тусламж, хүүгүй зээл, нэн хөнгөлөлттэй зэрэг нөхцлөөр их хэмжээний рубль олгож, гадаад худалдааны тэнцлийг хангахад тусламж дэмждэг үзүүлжээ.

60. Н.Энхбаярын тэргүүлсэн Засгийн газар их өрийг тэглэхээр шаргуу хөөцөлдсөнөөр 2003 оны арванхоёрдугаар сард тэрхүү 10.5 тэрбум шилжих рублийн 98 хувийг цайруулах түүхэн шийдвэрт хүрч чадсан юм.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж. Polit.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

1 цаг 19 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

1 цаг 19 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

1 цаг 19 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

14 цаг 29 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

15 цаг 54 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

16 цаг 26 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

16 цаг 49 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

18 цаг 4 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

20 цаг 33 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин