Т.Мөнгөншагай: Би бол хэдэн мянган жилийн түүхтэй монгол цэрэг гэсэн бодол намайг урагшлуулж байлаа

2021-07-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

М.ОЮУНТҮЛХҮҮР

 

АНУ-д Рейнжерийн сургуулийг амжилттай дүүргэсэн ахлах ахлагч Т.Мөнгөншагайн тухай мэдээлэл цахим орчинд нэлээд анхаарал татаж байна. Тэрбээр манай улсаас энэхүү сургуулийг амжилттай төгссөн анхны ахлагч бөгөөд түүнээс өмнө өнөөгийн ЗХЖШ-ын дарга,  дэслэгч генерал Д.Ганзориг, хошууч генерал Л.Гансэлэм, хурандаа С.Түвшинбаяр нар уг сургуулийн бүхий л шалгуурыг амжилттай давж, өдгөө “Рейнжер” хэмээх эрхэм хүндэтгэлээр нь бахархаж яваа юм. Ингээд Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөв дэх, ахлагчийн хувьд анхны хэмээх тодотголтой рейнжер ахлагч Т.Мөнгөншагайтай цахимаар холбогдон ярилцлаа.

 

- Рейнжерийн сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

- Би Дорноговь аймагт, офицеруудын “хээрийн академи” хэмээгддэг Зүүнбаянд төрсөн. Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлагчийн сургуулийг 2010 онд төгсөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангид мэргэн буудагчаар ажилласан. Улмаар 2017 оноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ахлах пулемётчины албан тушаалд томилогдон ажиллаж байна.

-Өнөөдөр Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь нэр төрийн хэрэг болсон хэмээн дүгнэж болно. Таны хувьд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагын хувьд?

- Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын батальоны нэгдүгээр ээлж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн есдүгээр ээлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд гуравдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд тус тус үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажиллагааны ихээхэн туршлага хуримтлуулж чадсанаараа ихэд бахархдаг.

-Мэргэжил дээшлүүлсэн сургалт, дамжааны тухайд юуг илүүтэй онцлох вэ?

- Зэвсэгт хүчнээс зохион байгуулсан “Энхийн хавар” сургалтад хамрагдаж, жижиг бүлгийн тактикийн ажиллагаа, ууланд үүрэг гүйцэтгэх үеийн ажиллагаа, ус гатлах үеийн ажиллагааны чиглэлээр суралцсан. Мөн “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцож байлаа. Харин АНУ-д жижиг бүлгийн ажиллагааны сургалтад хамрагдсан бөгөөд энэ удаа АНУ-ын Жоржиа муж дахь Форт Беннинг цэргийн баазад армийн Рейнжерийн сургуульд суралцаж, амжилттай төгсөөд байна.

-Рейнжерийн сургуулийг нэлээд хатуу чанга бэлтгэл сургуулилттай гэж ярьдаг?

-АНУ-ын Жоржиа муж дахь “Форт Беннинг” цэргийн баазын Рейнжерийн сургууль нь 1950 онд байгуулагдсан. Сургуулийн өмнө 14 хоногийн бэлтгэл сургалт явагддаг. Үндсэн сургалт нь нийт 61 хоногийн хугацаанд үргэлжлэн жижиг бүлэг, уул болон ус, намгийн ажиллагаа гэсэн үндсэн гурван үе шаттайгаар явагддаг. Энэ хугацаанд суралцагсад нь бие бялдрын болон сэтгэл зүйн өндөр бэлтгэл, асар их тэсвэртэйгээр тасаг, салааг удирдан зохион байгуулах чадварыг цаг агаар, цагийн байдлын ямар ч нөхцөлд олж авдгаараа онцлогтой юм. Уг сургуулийг нийт суралцагчдын 45 хүрэхгүй хувь нь төгсдөг гэсэн статистик бий. Сургалтын зарим өдрүүдэд цэргийн алба хаагч нь хоногт нэг удаагийн бэлэн хоолтой, нэг цагийн нойртойгоор ажиллах нь бие бялдрын хувьд ихээхэн хүндрэлтэй байсан ч тэдгээрийг тэсвэрлэх чадварыг эзэмшүүлж, сэтгэл зүйн өндөр хатуужлыг олгодог.

-Мэдээж, маш олон сорилтыг туулсан байж таарна. Таны амжилтад юу хамгийн их нөлөөлсөн бол?

- Ажиллагааны үе шат бүрийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хүндрэл, бэрхшээлүүд тулгарч байсан. Энэ бүхэнд надад ганцхан бодол орж ирдэг байсан. Тэр нь би бол монгол цэрэг, бид олон мянган жилийн түүхийн хугацаанд ямар ч саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн ард түмэн хэмээх бодол байнга уяатай байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төдийгүй, манай ард түмэн анхны гурван рейнжерээр ихээхэн бахархдаг нь мэдрэгддэг юм. Өнөөгийн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон хошууч генерал Л.Гансэлэм, хурандаа С.Түвшинбаяр нар нь хэн бүхний хүндлэлийг хүлээсэн эрхэм хүндтэй “Рейнжер”-үүд гэж ихэд дээдэлдэг, бас тэдний үлгэр дуурайллаас суралцахыг хичээдэг байлаа. Энэ нь тус сургуулийг амжилттай төгсөхөд ихээхэн нөлөөлж, урам зориг болсон.

-Рейнжер гэх энэ хүндэтгэлийн цаана асар өндөр хариуцлага бий байх?

- Миний бие АНУ-ын Рейнжерийн сургуулийг төгссөнөөр цэргийн алба хаагч бүхэн цэргийн хэргийн өндөр ур чадвартай, бие бялдрын болон сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж, тавигдсан үүргийг мадаггүй биелүүлдэг байх ёстой гэдгийг сайтар ухамсарласан. Иймээс өөрийн олж авсан дадлага, туршлагаа бусад мөрдэс нэгт алба хаагчидтайгаа байнга хуваалцаж, цэргийн шинэчлэлд бодит хувь нэмрээ оруулах нь миний үүрэг бас хариуцлага хэмээн ойлгож байна.  Мөн би Рейнжерийн сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн АНУ-ын Жоржиа муж дахь “Форт Беннинг” цэргийн баазад армийн Шүхрийн сургуульд суралцаж байна.Зэвсэгт хүчний гадаад харилцаа өргөжихийн хэрээр манай бие бүрэлдэхүүн гадаадын улс орнуудын цэргийн сургууль, дамжаанд суралцах төдийгүй дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа нь Монгол цэрэг-Дэлхийн цэрэг болсны нэг тод илрэл гэж би ойлгодог.Миний хувьд маш өндөр шаардлага, шалгуур тавигдаж, олон сорилтыг өөрийн эр зориг, тэсвэр хатуужлаар давж төгсдөг энэхүү нэр хүндтэй Рейнжерийн сургуулийг амжилттай дүүргэж чадсандаа туйлын их баяртай байна. Энэ мөчид миний хичээл зүтгэл, амжилтыг ямагт өндрөөр үнэлж ирсэн Зэвсэгт хүчний болон ангийн удирдлага, хамт олондоо мөн эхнэртээ маш их баярлалаа гэдгээ уламжилмаар байна.


Рейнжерийн сургалт гэж юу вэ?

Рейнжерийг тусгай бэлтгэгдсэн цэргийн алба хаагч хэмээн ойлгож болох бөгөөд 61 хоногийн сургалтыг гурван үед хуваагаад АНУ-ын Флорида мужид жунгли буюу ширэнгэн ойн мөн уулын, жижиг бүлгийн гэсэн гурван шатны сургуулилтад хамрагддаг. Сургалтын хамгийн гол онцлог нь олон тооны эрчүүдийг сонгож аваад хасах журмыг мөрдөж, аливаа хүнд байгалиас тогтоосон хэм хэмжээг нь хэтрүүлсэн хөтөлбөрөөр уг сургалтыг өндөр ачаалалтайгаар явуулдаг ажээ. Тухайлбал, ердийн нөхцөлд өдөрт 6-8 цаг унтдаг бол рейнжер болохын тулд 61 хоногийн хугацаанд хоногт ердөө 2.5 цаг, ингэхдээ 30, 30 минутын зайтай унтдаг. Хоол идэхэд өдөрт хүний идэх ёстой хүнсний 30 хувийг хасдаг буюу өдөрт ганцхан хоол иднэ. Дээр нь асар их ачаалалтайгаар өгсөн үүргийг биелүүлэх зэрэг олон сорилт, шалгуурыг давдаг. Тэд байнгын 25-30 кг ачаатай явах ба өдөр бүр 15-20 километрийн маршийг үйлддэг. Энд хамгийн хүнд бэрхшээл нь  нойргүйдэл, дээр нь өгөгдсөн даалгаврыг биелүүлэхийн тулд асар их тэсвэр хатуужлыг шаарддаг сургалт юм.


Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2021.7.29 ПҮРЭВ № 147 (6624)

 

DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

33 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

3 цаг 2 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

7 цаг 48 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

7 цаг 48 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

7 цаг 48 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

19 цаг 33 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

20 цаг 9 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20