“Эрдэнэт”-ийн эдийн засгийн түүхэн үйл явдал-5 

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах“Эрдэнэт”  үйлдвэрийн тухай  манай  сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 түүхэн  үйл явдал буюу баримтыг  онцлон зохиогчийн зөвшөөрлөөр   цувралаар хүргэж байна.

 

Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт“Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-3“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-4

 

41. Монголросцветметийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын 1973 оны хэлэлцээрийг шинэ нөхцөл байдалтай уялдуулан 1991 онд өөрчлөн  байгуулсан байна. Энэ хэлэлцээрийн дагуу нэгдлийн дүрмийн сан дахь талуудын хувь оролцооны эзэмшил 50:50 байсныг өөрчилж, Монголын тал 51 хувь, Оросын тал 49 хувийн оролцоотой байхаар тохиролцжээ.

42. Монголросцветмет нэгдлийн дүрмийн санг бүрдүүлж байсан бүтэцэд өөрчлөлт орж, Монголын талын хувь оролцоонд хөрөнгө оруулалтаас гадна ашигт малтмал, эдэлбэр газар болон ой ашигласны төлбөр, нэгдлийн ашиглаж байсан ашигт малтмалын орд газрын хайгуулд зарцуулсан зардлыг нэмж тооцохоор тохиролцсоны дагуу алтны орд газар ашигласны төлбөрийг 1974-1990 он хүртэл найман хувь, 1991-1996 онд найман хувь, хайлуур жоншны орд газар ашигласны төлбөрийг мөн дээрх онуудад таван хувь, дөрвөн хувиар тус тус тооцох болж, эдэлбэр газар ашигласны төлбөрийг уг газрын байршил, үржил шим, өгөөжийг харгалзан Засгийн газар, тухайн нутаг дэвсгэрийг харъяалдаг орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрээр нэг га талбайн төлбөрийг ялгавартай тогтоон мөрдөж, бүх төрлийн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн төлж байв.

43. Монголросцветмет нэгдэл алт, хайлуур жоншны орд газар ашигласны төлбөрт 1975-1990 онд 116.2 сая төгрөг, 1991-1998 онд 4232.4 сая төгрөг, эдэлбэр газрын төлбөрт 1974-1999 онд 539.4 сая төгрөг, ойн баялгийн үнэлгээнд 17.9 сая төгрөг, орд газрын хайгуулын зардалд 582.6 сая төгрөг тус тус тооцож, эдгээр төлбөрийн нийт дүнгээс 197.0 сая төгрөг буюу 42.5 сая шилжих рублийг дүрмийн сангийн Монголын талын хувь оролцоонд, үлдэх 5291.5  сая төгрөг буюу  1278.2 сая шилжих рублийг ЗХУ-аас авсан зээлийн өрд тус тус тооцсон байна.

44. Монгол Улс, ЗХУ \ОХУ\ -ын Засгийн газар хооронд “Хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны эдийн засгийн нөхцөл”-ийн талаар баримт бичиг тохиролцож 1988 онд протокол байгуулснаар үйлдвэр, нэгдэл гадаад худалдаанд алдагдалгүй ажиллах нөхцөл бүрджээ.

45. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” болон Монголросцветмет хоёр нь зэсийн баяжмал, молибдений баяжмал, хайлуур жоншы хүдэр болон баяжмал, алт экспортолж, улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлж байв. Ялангуяа 1990 оноос эх авсан эдийн засгийн уналт, хямралд орсон хүнд үед улсынхаа  ганц тулгуур болж “Саалийн ганц үнээ” гэх нэршил хүртэл авч байв.

46. Шилжилтийн  он жилүүд,  зах зээлийн ороос бусгаа үед Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, улсын төсвийн орлого болон экспортын эх үүсвэрийг тогтвортой бүрдүүлж байв.

47. Хэрэв Монгол Улс цахилгаан эрчим хүч, төсөр зам, авто зам, гадаад холбоо, нийгэм-соёлын зориулалттай обьектуудыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүнд оруулаагүй бол үйлдвэр, гадаад худалдаанд металлын үнийн түвшинд ашигтай ажиллах боломжтой байв.

48. Монголын талын санаачилгаар хоёр улсын Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллагууд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветметийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг жил бүр, зарим жилд хоёр удаа хэлэлцдэг байжээ.

49. Гадаад худалдааны алдагдал \дотац\-ыг Монголын талд нааштай шийдвэрлэх боломж нөхцлийн үндэслэлийн  талаар Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд сайд П.Жасрай, Сангийн яамны нэгдүгээр орлогч сад Б.Долгормаа нарт өөрийн саналыг \ Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиням\ танилцуулахад удирдлагууд хүлээн авч, энэ нүсэр ажлыыг гардан хийх Ажлын хэсэг байгуулагдахаар шийдвэрлэжээ.

50. Өнөөдөр Монгол оронд мөн чанар, агуулгын хувьд тэс өөр, хэлбэрийн хувьд дээрх асуудалтай ойролцоо шахам нөхцөл байдал үүссэн нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбогдсон асуудал юм.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17