“Эрдэнэт”-ийн их бүтээн байгуулалт-4

2021-07-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах“Эрдэнэт”  үйлдвэрийн тухай  манай  сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 түүхэн  үйл явдал буюу баримтыг  онцлон зохиогчийн зөвшөөрлөөр  цувралаар хүргэж байна.

Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт“Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-3

 

Бүтээн байгуулалт:

31. Эрдэнэт үйлдвэрийн  өнөөг хүртэлх 40 гаруй жилийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас харахад түүхэндээ ямагт төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж, өндөр үр ашигтай ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын төсөвт зөвхөн 2019 онд гэхэд л 962 тэрбум төгрөгийн орлого оруулсан бол 2020 онд нэг их наяд төгрөгийн орлого оруулах  боломж бүрдүүлсэн байна.

32. Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордыг ашиглах их бүтээн байгуулалтын ажлын анхны хэсэг болох дөрвөн сая тонн хүдэр олборлон боловсруулах хүчин чадалтай ил уурхай, баяжуулах үйлдвэрийн эхний ээлж, бусад зарим хэсгүүдийн хамт 1978 оны сүүлчээр ашиглалтад оржээ.

33. 1978 оноос хойш ээлж дараагаар төлөвлөсөн хугацаандаа II, III, IV  ээлжийн хүчин чадлыг ашиглалтад хүлээн авч байсан бөгөөд жилд дунджаар 16 сая тонн хүдэр боловсруулах анхны хүчин чадлыг 1983 онд бүрэн эзэмшсэн байна.

34. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л бүтцүүдийг төлөвлөсөн хугацаандаа барьж, өнөөгийн 100 гаруй мянган хүн ам суурьшин ажиллаж, тав тухтай сэтгэл хангалуун  амьдрах бололцоо бүхий шинэ хотыг сүндэрлүүлжээ.

35. Эрдэнэтийн бүтээн байгуулалт Монгол, Зөвлөлтийн ард түмний нөр их хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс хэдэн мянган залуус эвлэлийн илгээлт өвөрлөн ирж их бүтээн байгуулалтад оюун ухаан, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулснаар бүтээл ундарсан талбар, эрч хүчтэй залуусын хот болжээ.

Монголросцветмет \Монголсовцветмет\ нэгдэл

36. Монголросцветмет  нэгдэл хэмээх нэр цоо шинэ биш бөгөөд дэлхийн II дайны хор хөнөөл, түүний уршгаар сүйрч унасан ЗХУ-ын эдийн засгийг сэргээхэд Монгол Улс дайны гал дүрэлзсэн аймшигт өдрүүдэд ч, дайны дараах амсхийх агшинд ч айл хөрш, ахан дүүс, хүн ёсны сайхан сэтгэлээр хандаж, өнгөт, ховор металлын хэд хэдэн ордыг ЗХУ-д ашиглуулахаар зөвшөөрч, Совмонголметалл нэртэй нийгэмлэг байгуулжээ.

37. Совмонголметалл нэртэй нийгэмлэгт Баянмод, Хужхааны цагаан тугалга, Чоно гол, Бүрэнцогт, Их хайхан, Чулуун  хороо, Түмэнцогтын гянт болдын ордуудыг хамтын ажиллагааны өвөрмөц хэлбэрээр ашиглуулжээ.

38. Монголросцветмет нэгдэл 1974 оноос хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, алт, төмрийн хүдрийн баяжмал экспортод нийлүүлж байна.

39. Монголросцветмет нэгдлийн бүрэлдэхүүнд Бэрхийн жоншны уурхайг үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хамт шилжүүлж, дүрмийн сангийн Монголын талын хувь оролцоонд тооцсон байна.

40. Монгол орон нийгмийн шинэ харилцаа болон зах зээлийн эдийн засагт шилжиж, өмнөх нийгмийн харилцаа үндсээрээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор том, жижиг албан байгууллага, аж ахуйн нэгжийн нэр хүртэл даган өөрчлөгдсөн юм. Ийнхүү хуучин Монголсовцветмет гэсэн нэрийг өөрчилж Монголросцветмет хэмээн нэрлэх болсон байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж. Polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17