Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт

2021-07-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Уулын баяжуулах “Эрдэнэт”  үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагнасан билээ. Polit.mn сайт түүхт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 баримтыг  онцлон зохиогчийн зөвшөөрлөөр  цувралаар хүргэж байна.

Эрдэнэтийг өлгийтэй байхад

1. 1965 онд Геологийн товчоо хээрийн долоон анги зохион байгуулан ажилласны нэг нь Эрдэнэтийн овооны эрэл-хайгуулын анги байсан бөгөөд 1:200000 масштабын геологийн зураглалын анги  байв.

2. Геологийн долоон ангид Чехословакийн  Карлын их сургууль төгссөн 10 гаруй монгол геологич ажиллажээ.

3. Эрдэнэтийн овооны талбайд анх ЗХУ-ын геологич Ю.А.Петрович, В.В.Батезату нарын гүйцэтгэсэн зураглалын тайланд тэмдэглэгдсэн зэсийн илэрцэд В.И.Ушаков, К.Л.Агамалян нар  эрлийн анхан шатны шалгалтыг хийж зэсийн хүдэржилт бүхий бүс илрүүлэх магадлалтайг дурджээ.

4. Тэр үед Эрдэнэтэд хот байтугай үйлдвэрийн сураг ч үгүй, ой мод, жимс жимсгэнэ цэцэг ногоо алаглаж, өндөр уулс сүндэрлэж, ан гөрөөс сүлжилдсэн онгон зэлүүд атар хээр нутаг байв.  

Анхны хайгуулын  ажил дөрвөн гэр, дөрвөн майхантай эхлэв

 5. Зөвлөлтийн геологичдын судалгаанд тулгуурлан Чехсловакийн  геологичид Эрдэнэтийн овооны талбайг сонирхож эхэлжээ.

6. Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963 оны зургадугаар сарын 18-нд Эрдэнэтийн овооны талбайд геологи хайгуулын ажил хийх гэрээ байгуулж, дараа жилийн намраас хоёр орны геологичид дөрвөн гэр, дөрвөн майхантай  ажлаа эхлүүлжээ.

7. Анхны  эрэл-хайгуулын ажил Эрдэнэтийн овооноос гадна ойролцоо орших Цагаанчулуут, Хөөврийн гол, Оюут зэрэг уртаараа 25 км, өргөнөөрөө 3 км орчим талбайд явагджээ.

Зэсийн орд гурван хэсгээс тогтжээ

8.Эрдэнэтийн овооны орд 240-270 сая жилийн тэртээ Пермь-Триасын галавын үед  магмын идэвхжлээр үүссэн гэж эрдэмтэд үздэг.

9.Зэс молибдений орд нь Баруун хойд, Төв, Оюутын гэсэн гурван хүдрийн биеэс тогтсон байдаг.

10. Төв, Оюутын хэсэгт Монгол-Чехословакийн геологичид эрэл, эрэл үнэлгээ, урьдчилсан хайгуулын ажлыг 1964-1968 онд хийж, Төв хэсэгт нөөцийг В+С зэргээр тооцож, 412.2 сая тонн хүдэр, 1.4 сая тонн молибден агуулагдаж байгааг тогтоосон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алджээ

Сар шинийн баярын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар болон “Дөрвөн а

52 мин
Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлье хэлэлцүүлэг болно

Монголын хүний төлөө намаас  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

2 цаг 47 мин
Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

4 цаг 35 мин
Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

4 цаг 41 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

4 цаг 46 мин
Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

4 цаг 54 мин
“Ухаахудагаа авч үлдэнэ” гэж “Улс төрийн ТУЗ” нь шийджээ

Монголын улс төрд “Ухаахудаг” хэмээх хориотой сэдэв байжээ. Ухаахудагийг ярих, хөндөх хор

11 цаг 12 мин
О.Батнайрамдал: Монгол Улс “тэг цэг”-ийн эхлэл дээр ирсэн байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж

11 цаг 12 мин
Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томилжээ

Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томилжээ

Өчигдөр 10 цаг 16 мин
Фукуок-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд

Фукуок-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд

Өчигдөр 10 цаг 12 мин