Л.ХЭРЛЭН
Тэргэнцэртэй иргэд өнгөрсөн долоо хоногт Төрийн ордныг гороолж, Их хурлын нэг бус гишүүнтэй уулзах хүсэлт тавьж, утас руу нь залгаж бас мессэж бичлээ. Гэвч С.Оюуны утас холбогдох боломжгүй, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа нарынх завгүй, Ц.Оюунгэрэлийн утасны орох ярианы эрх хаагдсан бол Х.Баттулга утсаа авсангүй. Эцэст нь тэд С.Ганбаатар гишүүн рүү залгасан юм. Тэрээр утсаар нэлээд ярилцсаны эцэст хуралд орох гэж байгаагаа хэлээд, туслахаа явуулж хүсэлтийг нь хүлээж авснаар ядаж нэг нь ч гэсэн чих зөөлөнтэй байгаа нь яамай даа гэсэн үнэлгээ авч, бусдынхаа нүүрийг тахлав.