Т.САЙХАН
2021.07.10
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 орчим хүнд шинжилгээ хийхэд, 1783 хүнээс халдвар илэрсэн гэж ЭМЯ-наас мэдээллээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 136 053 болж байна. Шинээр илэрсэн 1783 тохиолдлын 1773 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах халдвар таван гарчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 1030 нь Улаанбаатар хотод, 748 нь орон нутагт батлагдсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 13 хүн энджээ. Энэ дунд 22-оос дээш насны иргэд байна. Хавсарсан суурь өвчтэй хүмүүс голлон нас барсан байна. Дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.Мөн хугацаанд 3397 хүн эдгэрчээ.
Эх сурвалж:www.polit.mn