Танилц: АТГ-ын дэд дарга Г.Азжаргалын CV

2021-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилох тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 71.6 хувь нь дэмжив. 

Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар орсон Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа томилдог болсон. Энэ дагуу Г.Азжаргалыг АТГ-ын дарга З.Дашдаваа санал болгон оруулж ирж байгаа юм.

Г.Азжаргал нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, яс үндэс халх. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй, ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.

2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газар 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

48 мин
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

55 мин
Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

58 мин
Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн хэвээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын гурван томоохон худалдааны түншүүддээ татвар ногдуулсан

9 цаг 13 мин
Д.Ганхуяг: Лицензийн төлбөрт 851 мянган доллар төлснийх нь төлөө “Энержи ресурс”-т Тавантолгойн 4-5 тэрбум долларын “өрөм”-ийг тасдаад өгчихсөн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг ший

9 цаг 13 мин
Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

Өчигдөр 12 цаг 33 мин
МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

Өчигдөр 12 цаг 28 мин
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Өчигдөр 06 цаг 00 мин
"Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа"

Утааны ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ.

Өчигдөр 06 цаг 00 мин