Т.САЙХАН
Баяр наадмын өдрүүдэд ес хоног амарна. Энэ хугацаанд нийслэлчүүдийг нэг удаа таваас дээшгүй хүнтэй аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ. Харин вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй юм байна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авах юм.
Эх сурвалж:www.polit.mn