Т.САЙХАН
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Энэ жил Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй ч Засгийн газраас ес хоног амрах шийдвэр гарсан.
Тэгвэл дээрх бүх нийтийн амралтын өдөр Замын-Үүдийн боомт амрахгүй, ажиллах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн.Хэд хэдэн ариутгалын цэг нээхээр болсон. Мөн долдугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг Засгийн Газарт хүргүүлнэ. Түүнчлэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг ашиглаж Эрээн боомтоос орж ирж байгаа барааг халдваргүйжүүлэх шаардлагатай" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn