Т.САЙХАН
Парламентын чуулганы ээлжит хуралдааныг нээж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар халдварын нөхцөл байдал амаргүй байгааг хэлэв. Тэрбээр “УИХ болон Засгийн газрын олон гишүүн коронавирусаар халдварласан. Үүнээс шалтгаалаад УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад ороод байна. Түүнчлэн 30 орчим ажилтан халдвар авсан. Хуулийн төслийг уншиж, найруулдаг Тамгын газрын ажилтнууд цөөн хүчээр ажиллаж байгаа учир зарим үед алдаа гарах тохиолдол гарч байна. Иймээс хаа хаанаа хариуцлага, хяналттай ажиллах шаардлага үүсэж байгааг анхааруулъя” гэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn