Т.САЙХАН
Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан ШШГЕГ-аас мэдээллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Д.Дамдинцэрэн "Өнөөдрийн байдлаар 16 ялтан ковид тусаад, эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн баривчлах байрны хэрэгтэн болон ажилтнуудын 86 хувь буюу 160 орчим хүн халдвар аваад эдгэсэн. Вакцинаа хийлгэсэн байсан тул нас барсан болон хүндэрсэн тохиолдол гараагүй. Нийт хоригдлууд вакциндаа хамрагдсан шинээр ирж байгаа хүмүүсийг мөн вакцинд нь хамруулж байна" гэлээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хорихоос ойролцоогоор 1800 орчим хүн суллагдаж байна. Нэг хоригдолд өдөрт 6000-8000 төгрөг зарцуулдаг. Тиймээс багагүй хэмнэлт гарч байгаа бөгөөд хэмнэсэн мөнгөөр зорчих эрхийг хязгаарлах ялын төхөөрөмжийг нэмэгдүүлнэ" гэв.
Эх сурвалж:www.polit.mn