Т.САЙХАН
Халдвартай иргэн эмнэлгийн байгууллагад хандаж очсон ч тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай явдал өчигдөр буюу долдугаар сарын 3-нд гарсан.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тайлбар өгчээ. "Цагдаагийн байгууллагад 2021 оны долдугаар сарын 3-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгахад 35 настай эрэгтэй Р гэгч нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох бөгөөд тухайн амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас шуурхай үзүүлсэн эсэх асуудлыг шалгах ажиллагааг явуулж байгаа болно" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn