Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ачаа тээвэр саатаад буй нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр БНХАУ-ын зүгээс Халдвар хамгаалал, ариутгалаа сайжруулж, бүс нутгаа "Ногоон" байлгахыг шаардаж байгааг албаны хүмүүс танилцуулав.
Уг гарцаар энгийн үед 250-300 том, 650 орчим жижиг тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол өнөөдөр Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна.
Тиймээс тус гарцад халдваргүйцүүлэх битүү байгууламж барих шаардлагатай байгааг Ерөнхий сайдад танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам-Үүд боомтод ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн удирдлагууд болон яам агентлагийн дарга нартай хамтарсан уулзалт хийж, боомттой холбоотой тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцаад
- Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах,
- Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах,
- Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах
- Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх
- Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар боллоо.
Эх сурвалж:www.polit.mn