Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтод ажиллаж байна. Боомтын өргөтгөлийн ажил 20 хувьтай явж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар боомтоор 100 машин гаргаж, 100 машин хилээр нэвтрүүлж байгааг албаныхан мэдээллээ. Жирийн үед өдөрт нэг талаас 300 машин гарч байсан бол энэ тоо гурав дахин буурсан учраас машины бөөгнөрөл үүссэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр 30 хоногийн хугацаанд ажил эрчимжихгүй бол боомтод ажиллаж байгаа албан тушаалтнуудыг бүгдийг нь солих чиглэл өгчээ.
Эх сурвалж: www.polit.mn