Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /07.02/ 10.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ба эхний ээлжинд энэ жилийн баяр наадмыг нэг жилийн хугацаагаар хойшлуулах УОК-ын саналыг хэлэлцэн дэмжсэн байна.
Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэр гаргаж наадмын нээлтийн урлаг соёлын арга хэмжээний зураг авалтыг Хүй долоон худагт эхлүүлээд байсан юм. Мөн хурдан морины уралдаан, 1024 бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөөд байв.
Үргэлжлүүлэн Засгийн газар ипотек, хэрэглээний зээлийг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Эх сурвалж:www.polit.mn