Т.САЙХАН
2021.06.29
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1727 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 113232 болж байна. Цар тахлын халдварын нэн хүнд хэлбэрээр нийт 15 хүн нас барж, нийт 548 хүн амиа алдаад байна.
Бүртгэгдсэн тохиолдлын 934 нь Улаанбаатар хотод, 790 нь орон нутагт батлагдсан байна. Мөн 1724 нь дотоодын халдвар бол эмнэлгийн гурван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ.
Халдварын улмаас одоогоор 14 131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
Хөнгөн – 9 523
Хүндэвтэр – 3147
Хүнд - 1210
Маш хүнд - 251 хүн байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 24 624 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа аж. Монгол Улсын хэмжээнд цар тахал бүртгэгдсэнээс хойш нийт 25038 хүүхэд халдварт өртжээ. Түүнээс 12114 нь эмэгтэй, 12924 эрэгтэй хүүхэд байгаа аж. Хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүрээнд, эцэг эхээсээ халдвар авчээ.
Эх сурвалж:www.polit.mn