Т.САЙХАН
Сүүлийн 24 цагт 10439 хүнд PCR шинжилгээ хийхэд 2432 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 109694 болжээ.
Батлагдсан тохиолдлуудыг тодруулбал,
- дотоодын халдвар 2,428,
- эмнэлгээс шалтгаалах гурав,
- зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн байна.
Харамсалтай нь 13 хүн COVID-19 өвчний улмаас нар баржээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Улсын хэмжээнд дэлгэсэн орны ачаалал бүрэн дүүрсэн. Зарим газарт нэмэлтээр ор дэлгэж байгаа. Иймд иргэд өвдөхгүй байхын тулд хичээж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, хариуцлагатай байх нь чухал. Сүүлийн долоо хоногт жирэмсэн эх олноор өвдсөн. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 757 нь жирэмсэн эх, 2454 нь хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн өвчлөл магадлал маш өндөр байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn