Т.САЙХАН
Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 000 сорьцод шинжилгээ хийснээс 2362 хүнээс халдвар илэрчээ.
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 102 629 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1482 нь Улаанбаатар хотод, 879 нь орон нутагт илэрчээ. Үүнээс эмнэлгээс шалтгаалсан халдвар 1 бол шинээр бүртгэгдсэн тохиолдлуудад 30-34 насны 346 хүн халдвар авчээ.
Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 30-80 насны 13 хүн амиа алдлаа. Ингэснээр цар тахлын улмаас нас барсан хүний тоо 502 болж байна.
Харин өнгөрсөн хоногт 601 хүн эмнэлгээс, 458 хүн гэрийн хяналтаас гарчээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13554 хүн эмчлүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn