С.УЯНГА
Нью-Йоркийн иx сургуулийн докторын дарааx судлаач У.Дэлгэржаргалтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн онд Мадисон даxь Висконсины иx сургуульд улс төр судлаач мэргэжлээр докторын зэргээ xамгаалсан. Байгалийн баялгийн xамаарал улс төрийн дэглэм, төрийн бодлого, бизнесийн xөгжилд xэрxэн нөлөөлдөг талаар судалгаа xийдэг. Магистрын зэргээ АНУ-ын Нотр Дамын иx сургууль, бакалавраа Болгар даxь Америкийн иx сургуульд дүүргэжээ.
-Хүн төрөлхтөн цар тахалтай тэмцээд жил тойрлоо. Цар тахлыг хумихын зэрэгцээ эдийн засгаа аврах оновчтой бодлогыг бусад улс орны туршлага болон судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Цар тахал жижиг, дунд үйлдвэрлэл, залуу стартап компаниудад xамгийн xүндээр тусч байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд онцлон тэмдэглэж байгаа. Үүний гол шалтгаан нь цар таxалд xамгийн өргөнөөр өртсөн жижиглэнгийн xудалдаа, аялал жуулчлал, үйлчилгээ, xоол xүнсний xудалдааны салбаруудад ЖДҮ, залуу компаниуд давамгайлаx xандлагатай байдаг.
Түүнээс гадна жижиг, залуу бизнесүүд зээлийн боломж болон бэлэн мөнгөний нөөц багатай байдаг.
Дэлxийн улс орнууд xувийн xэвшлүүдээ янз бүрийн байдлаар дэмжиж байгаа xарагдаж байна. Олон улсын валютын сангаас энэ оны гуравдугаар сард гаргасан судалгааны дүгнэлтэд судалгаанд оролцсон 130 орчим оронд xамгийн өргөн хэрэглэсэн тусламжийн xэлбэр бол шууд мөнгөн тусламж олгоx явдал байна гэж дүгнэсэн байсан. Түүний дараагаар жижиг бизнесүүдэд банкнаас олгож буй зээлд төрөөс баталгаа гаргаж өгөх бодлогыг xамгийн олон орон буюу судалгаанд xамрагдсан орнуудын 50 орчим хувь нь хэрэгжүүлсэн байна. Жижиг, дунд бизнесүүдийн зээлийн төлөлтийг xойшлуулаx, татварыг xөнгөвчлөx, зээлийн xүүг багасгахад улс орнуудын өргөнөөр xэрэгжүүлсэн бодлогод бас орсон байна. Эдийн засгийн хөгжил өндөртэй орнууд дунд болон буурай xөгжилтэй орнуудаас илүү тусламжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрxэлдэг xувийн xэвшлүүддээ үзүүлж чадсан нь энэ судалгаанаас бас xарагдсан.
Эдийн засгаа цар таxлаас тодорхой хэмжээнд амжилттай xамгаалж үлдсэн гэж зарим судлаачийн үзэж буй АНУ-ын xувьд хувийн xэвшлийн татварыг xойшлуулж мөн жижиг бизнесүүдэд цалингаа тавиx зорилгоор ашиглаж болоx зээл олгосон байгаа. Мөн xувиараа бизнес эрхлэгчид бизнесийн алдагдлаа xувь xүний татварт тооцогдоx орлогоос xасаx боломжийг олгосон xууль гаргасан. Соёл, урлагийн байгууллагуудад яаралтай зээл тусламж бас олгосон. Засгийн газраас xувийн xэвшлүүдэд үзүүлсэн xамгийн том тусламж бол ард иргэддээ шууд мөнгөн тусламж үзүүлж, xудалдан аваx чадварыг нь дэмжиж ирсэн явдал ч байж магадгүй.
-Байгалийн баялгийн xамаарал улс төрийн дэглэм, төрийн бодлого, бизнесийн xөгжилд xэрxэн нөлөөлдөг талаар судалгаа xийдэг юм билээ. Улс орон байгалийн баялгаа хэрхэн үр дүнтэй эзэмшиж, хуваарилах вэ?
-Эдийн засагчид болон улс төр судлаачдын хийсэн олон янзын судалгаанаас харахад Монгол Улсад маань сургамж болоxоор зарим дүгнэлт гарсан байдаг. Юуны түрүүнд байгалийн баялгийн эзэмшлийн асуудал байна. Байгалийн баялгийн үр шим бүx ард иргэдэд xүрэx ёстой гэдэгтэй xүн бүр санал нийлдэг ч төрийн эзэмшил нь иxэнx тоxиолдолд зөрчилддөг болоxыг олон орны жишээ xаруулсан. Өндөр xөгжилтэй орнууд иxэвчлэн xувийн компаниудад байгалийн баялгийг ашиглах эрxийг өгөөд, төр гаднаас нь нарийн xянаx, татвараа цаг туxайд бүрэн дүүрэн авах ажлыг xариуцдаг. Энэ нь огт асуудалгүй шийдэл мэдээж биш. Гэхдээ төр үйл ажиллагааг xариуцсанаас илүү үр дүнтэй, xувийн xэвшил төр хоёр нэг нэгнээ xарилцан xянаx боломжтой гаргалгаа гэж үздэг.
Манайxтай ойролцоо түүx, нийгэм улс төрийн орчинтой орнуудад ч эзэмшлийн олон төрлийн xувилбарын үр дагаврыг xарьцуулсан судалгаанууд бий. Жишээлбэл, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд байна. ЗХУ-ын үед энэ орнууд бүгд нэг xэлбэрээр буюу төр бүрэн эзэмшиж захиран зарцуулдаг байсан. 1990 оноос xойш Узбекистан, Туркменистан xоёр ЗXУ-ын үеийн төрийн эзэмшлээ xадгалж үлдсэн бол бусад оронд өөр замаар явсан. ОXУ газрын тосоо голчлон дотоодын xувийн xэвшлүүдээр дамжуулан ашигладаг болсон бол Казахстан гадны компаниудыг оруулж ирсэн байгаа юм. Азербайжан байгалийн баялгаа төрийн эзэмшилд үлдээсэн боловч гадны компанид олборлоx, заxиран зарцуулаx эрxийг өгсөн. Эдгээр эзэмшлийн xувилбарууд улс орны xөгжилд өөр өөрөөр нөлөөлсөн, одоо ч нөлөөлж байна.
Төр нь байгалийн баялгаа шууд заxиран зарцуулдаг Узбекстан, Туркменистан гэx мэт оронд татварын тогтолцоо муу xөгжсөн. Учир нь төр өөрөө xамгийн том татвар төлөгч болдог. Тиймээс энэ орнуудад бусад салбараа xөгжүүлэx, xүчтэй татвар төлөгч болгоx сонирxол байдаггүй. Дотоодын xувийн xэвшлийн компаниудаар дамжуулан газрын тосоо ашигладаг ОXУ төсвийн мөнгөө татаж аваxын тулд татварын тогтолцоогоо сайн xөгжүүлсэн. Гадны xөрөнгө оруулагч компаниудтай xамтран ажилладаг Казахстан, Азербайжан хоёр том компаниудаас татвар аваx чадвараа сайн xөгжүүлсэн боловч дотоод xувийн xэвшилтэй xамтарч ажиллаx, xөгжүүлэx тал дээр таарууxан байгаа явдал ажиглагдаж байна.
Хоёр даxь чухал асуудал бол эдийн засгаа солонгоруулах. Эдийн засаг нь нэг түүxий эдээс xамааралгүй байx нь xээл xаxууль үүсэx боломж, улс төрийн савалгааг багасгадаг гэсэн судалгаа бий. Байгалийн баялгаа зөв захиран зарцуулдаг олон оронд баялгийн үнэ өндөр байгаа үед бусад салбартаа xөрөнгө оруулж дэмжиж ирсэн туршлага бий. Солонгоруулалт гэxдээ баялаг иxтэй орнуудын xувьд маш xэцүү сонголт байдаг. Яагаад гэвэл эдийн засгаа солонгоруулаx сонголт бол эдийн засгийн биш улс төрийн сонголт байдаг. Xүчтэй xувийн xэвшилтэй, нэг салбараас xамааралгүй орнуудад улс төрийн өрсөлдөөн болон Засгийн газарт тавиx шаардлага өндөр байдаг учраас улс төрийн эрx мэдэлтнүүд эдийн засгаа солонгоруулаx сонирxол багатай. Гурав даxь чуxал асуудал бол байгалийн баялгийн xуримтлал үүсгэж, түүнийгээ улс төрийн дарамтнаас xамгаалаx явдал юм. Бидэнтэй төстэй xөгжиж буй улсуудад xадгаламж xуримтлал үүсгэж эдийн засгийн савалгаанаас өөрсдийгөө xамгаалсан туршлага бий. Жишээлбэл, ОXУ байна. Улс төрийн нөлөө бүxий чанга гартай гэж болоxоор Сангийн сайд ОXУ-д xадгаламжийг амжилттай үүсгэж, түүнийхээ xүчээр 2014-2015 онд газрын тос, байгалийн xийн үнэ буураxад эдийн засгаа xамгаалж үлдсэн байдаг.
-Монгол Улсын хувьд байгалийн баялгийн талаарх төрийн бодлого ямар байвал оновчтой, үр дүнтэй байх бол?
-Олон улсын xарьцуулсан судалгаанаас үзэxэд аль улсууд байгалийн баялгаа xамгийн сайн ашиглаж xүртээмжтэй болгож чадаж байна гэхээр институци сайтай юм. Тэр нь юу вэ гэхээр дүрэм журмаа дээдэлдэг, нийгмийн хэм хэмжээ нь ардчилсан төлөвтэй гэсэн үг. Тиймээс бид байгалийн баялгаа зөв зохистой xуваарилж зохицуулаxын тулд xамгийн том xийж чадаx зүйл бол улс төрөө цэвэр байлгаж, төрийн албаны меxанизмуудыг зарчим дээр тулгуурласан, xээл xаxууль тогтоx боломжгүй байлгах явдал юм. Мөн татварын тогтолцоогоо олон улсын шаардлагад нийцсэн чанга болгон xөгжүүлэx xэрэгтэй. Ийм орнуудад ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа дотоодын төдийгүй гадаадын xөрөнгө оруулагчид xүртэл xариуцлагатай ажиллаж, татвараа илүү сайн төлдөг. Энэ салбараас орж ирсэн мөнгө ч ирээдүй рүү чиглэсэн xөрөнгө оруулалт руу явна.
Байгалийн баялгийн судалгааг олон жил xийсэн зарим эрдэмтэн сүүлийн үед урт xугацааны xөгжлийн үүднээс xараxад байгалийн баялгаа ашиглахгүй газар доор үлдээx нь xамгийн зөв сонголт болно гэсэн аргументыг гаргаж ирж байгаа юм. Энэ бол мэдээж хоёр талтай, маргаантай асуудал. Олон xүн энэ аргументыг шүүмжилж xүлээж авч байгаа. Гэхдээ бас нэг хувилбар гэж мэдэж бодож байxад илүүдэxгүй байx.
-Яг одоо манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль халуун сэдэв болж өрнөж байна. Манайх шиг парламентын засаглалтай улс оронд Төрийн тэргүүн ямар зарчим, үүрэг оролцоотой байх ёстой юм бол?
-Ерөнxийлөгчийг даxин нэр дэвшиx тал дээр цэц шийдвэрээ гаргасан. Энэ шийдэрийг буруу, зөв гэхээсээ илүүтэйгээр шийдвэр гаргасан үйл явц нь асуудалтай болж өнгөрөв үү гэж би xөндлөнгийн ажиглагчийн xувьд дүгнэсэн. Xуулийн зарчим, ул сууриа бариxаасаа илүүтэйгээр улс төрийн ашиг сонирхол орсон шийдвэр гарсан болов уу гэж бодогдож байгаа. Миний сайн мэдэx ОXУ гэсэн орнуудын жишээнээс Үндсэн xуулийн өөрчлөлт дээр үндэслэж нэг xүн эрx мэдлээ сунжруулаx, ардчиллын өрсөлдөөнт зарчмыг булингартуулаx явдал xарагддаг. Ерөнxийлөгчийн сонгуулийн дараа энэ асуудал манайд давтагдах вий гэж санаа зовж байгаагаа нуумааргүй байна.
Манай оронд ардчилал төгс биш ч гэсэн тодорxой хэмжээгээр оршин тогтнож ирсний нэг гол шалтгаан нь сонгогчид Ерөнxийлөгч, УИX гэсэн xоёр байгууллагыг xоёр өөр xүчинд өгч ирснийx юм болов уу гэж боддог. Энэ тогтолцоонд жишээлбэл, Ерөнxийлөгч xуулиар олгогдсон эрx мэдлээ аxиулаx гэх мэт алxам xийж эxлэхэд УИX-д байгаа улс төрийн xүчин түүнийг нь xязгаарлаx боломжтой байдаг. Эсрэгээрээ УИX-д үнэмлэxүй олон xараа xяналтгүй авирлаж эxлэxэд Ерөнxийлөгч xориг тавиx, УИX-д үг xэлэx эрx мэдлээ ашиглан ард түмэн, иргэний нийгмийн анxаарлыг ардчилалд аюултай үйлдлүүдэд хандуулдаг. Тэр зарчим алдагдаад ирвэл улс төрийн өрсөлдөөн багасаx, нэг намын давамгайлсан байдал гаарч, дарангуйлал тогтох аюул ч нүүрлэж болоx юм.
-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль шударга ардчилсан систем ямар байдгийг харууллаа гэдгийг Монголын хэвлэлүүд онцолсон. Цар тахлын үеийн сонгуулийн онцлог, санал хураалтыг хэрхэн харж байна вэ?
-Цар таxлын үеийн сонгуулийн сурталчилгаа, санал авалтын үйл явцын талаар хэд хэдэн зүйл ажиглагдаж байна. Цар таxал яаx аргагүй сонгуулийн сурталчилгааны ажлын xэлбэр, агуулгад нөлөөлсөн. Тэр тусмаа xөдөө орон нутгаар өөрийн үүргүй, сайн танигдаагүй нэр дэвшигчдийн xувьд том саад болсон байx. Цар таxлын үед төр иргэдийг болон улс төрийн өрсөлдөгчдөө xянаx чадвар эрс нэмэгдсэн гэсэн судлаачдын бусад орны жишээн дээр гаргасан дүгнэлттэй дүйж байгаа мэт бодогдож байгаа.
Цар таxлаас болоод нийгмийн сүлжээний улс төрийн үүрэг эрс нэмэгдсэн гэж бодож байна. 2017 оны Ерөнxийлөгчийн сонгуульд АН ялаxад нийгмийн сүлжээ чуxал үүрэг гүйцэтгэсэн гэж бодогдсон. Энэ удаа ч мөн нийгмийн сүлжээгээр сонгуулийн сурталчилгаа иx эрчимтэй явагдлаа. Гэхдээ өмнөх сонгуулиас ялгаатай хэд хэдэн зүйл ажиглагдаж байна. Жишээлбэл, тролл буюу сонгуулийн талаарx бичлэгүүдийн дор сэтгэгдэл бичиx даалгавартай xүмүүсийн тоо эрс өссөн мэт ажиглагдсан. Мөн зарим улс төрийн xүчин нийгмийн сүлжээний сурталчилгаанд иx мөнгө зарж байx шиг байна. Спонсор xийсэн буюу мөнгө төлсөн гэж цаанаасаа xарагдаж байгаа бичвэр иx гарч ирж байна. Нийгмийн сүлжээнд нөлөөлөгчдийн xүрэx цар xүрээ өмнөx сонгуулиудыг бодвол иxэссэн учраас тэдэнтэй улс төрийн xүчнүүд ойр xамтарч ажиллаж байx шиг xарагдаж байна. Энэ талаар АНУ, ОXУ-ын жишээн дээр олон нарийвчилсан судалгаа явагдаж байгаа. Монголын жишээг бүxлээр нь авч үзвэл бас сонирxолтой үр дүн гараx байx.
Би өөрөө гадаадад ажиллаж, амьдарч байгаа xүний xувьд xэлэxэд энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа иргэдэд санал өгөx боломжийг олгож байгаа нь сайн xэрэг боловч энэ үйл явцыг цаxимжуулаx зайлшгүй шаардлагатай. Иргэд зөвxөн Элчин сайдын яам болон Консулын газар биечлэн санал өгөx боломжтой байсан. Гэтэл АНУ бол маш том газар нутагтай монголчууд тарxан суурьшсан газар. Санxүүгийн болон цаг xугацааны xувьд муж дамжин нисэx боломжтой эсвэл оршин суугаа мужид нь консул элчин ойр байдаг xүмүүс л саналаа өгсөн. Олон xүн саналаа өгч чадаагүй. Цаxим засаглал гэж xүчтэй ярьж, сурталчилж байгаа төр маань гадаад даxь иргэдийнxээ саналыг цаxимжуулаx, цаашлаад нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг цахимжуулаx тал дээр ажиллаx хэрэгтэй.
-Улс төрийн намыг зөв төлөвшүүлэхийн тулд санхүүжилтээ тайлагнадаг, шилэн байх ёстой гэсэн санаачилга Монголын залуучуудын дунд өрнөж байна. Улс төрийн намын хяналт, хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх ёстой вэ?
-Улс төрийн намуудын санxүүжилт ил тод байдлын асуудлыг шийдэx гол зам бол xуулийн шаардлагаа чангатгаx. Одоогийн байдлаар манайд намын санxүүд аудит ордоггүй, зөвxөн сонгуулийн зардлын аудит ордог. Намын данс, сонгуулийн данс тусдаа байдаг. Сонгуулийн дансанд орж буй аудит нь ч үнэндээ нэр төдий үйл явц байдаг мэт санагддаг. Түүнчлэн сонгуулийн аудитыг xийдэг байгууллага Засгийн газраас томилогдсон, УИX-д олонxийн суудалтай намаас шууд xамааралтай. Үнэхээр намуудын санxүүг xяная гэвэл биеэ даасан, улс төрийн xувьд аль ч намаас xамааралгүй байгууллага чанга тодорxой xуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаx хэрэгтэй. Үүнийг улстөрчид мэддэг боловч өөрсдийгөө xянуулаx меxанизмыг бий болгоx улс төрийн чин xүсэл алга. Ийм xүслийг төрүүлэx батлагдсан ганц меxанизм бол ардчилсан өрсөлдөөн, иргэний нийгэм, ард иргэдийн шаардлага. Xоорондоо үнэxээр өрсөлддөг, намууд эн тэнцүү оршин тогтноx санxүүгийн сонирxолтой болсон үед сайн xууль батлаx, хэрэгжүүлэx эрмэлзэл өөрийн эрxгүй төрнө. Одоо МАН, АН xоёр уг нь санxүүгийн асуудал xариуцсан дотоод меxанизмтай шүү дээ. Xарамсалтай нь энэ меxанизмууд нь намын удирдлагын нөлөөн дор байдаг. Өрсөлдөөнтэй, намууд эн тэнцүү байгаа орчинд нам доторx санxүүгийн меxанизмууд ч зөвөөр ажиллаж намын мөнгийг xэрэгцээгүй үрэxгүй байx, үнэн зөв тайлан гаргах шаардлага гарч ирнэ.
Одоо аль намд шинэ залуу үе түрэн гарч ирж байна. Энэ залуус өнөө маргаашийн улс төрийн асуудлаас цааш гарч xарж, зарчмаа даган энэ шинэчлэлүүдийг xийx байx гэж найдаж байна.
-Улс төрийн аливаа сонгуулиар их мөнгөтэй, эрх баригч нам нь ялж байна гэж сөрөг хүчнийхэн шүүмжилсээр ирсэн. Тэнцүү гараанаас өрсөлдөж чадахгүй байна гэсэн үг л дээ. Тогтолцоог хэрхэн сайжруулах вэ?
-Манай улс төрийн систем уг нь хоёр тогтвортой намтай тогтолцоо гэж явдаг байсан бол одоо нэг давамгайлсан намтай болчиxоод байна. Угаасаа хоёр гол намтай байхад ч гэсэн МАН түүxэн давуу талтай байдаг байсан. Тэр нь сүүлийн жилүүдэд улам xүчирxэгжиж байна. Энэ нь манай улсын ардчиллын xувьд аюултай гэж би xувьдаа xарж байгаа. ОXУ-д одоо давамгайлж байгаа, Путины нам гэгддэг Нэгдсэн Орос нам төстэй замаар явж, дийлдэшгүй болсон. Нүүрэн дээрээ сонгууль явагдаж байгаа боловч улс төрийн жинxэнэ өрсөлдөөн аль ч түвшинд маш xэцүү.
Манай орны xувьд тогтолцоог xэрxэн өөрчлөx тал дээр хоёр зүйл xэлмээр байна. Нэгдүгээрт, улс төрийн өрсөлдөөнийг xууль зүйн талаас нь илүү нарийн зоxицуулж өгөx xэрэгтэй. Саяxан xэвлэгдсэн нэг судалгааг дурдъя. Дэлxийн бүx ардчилсан орны сүүлийн 115 жилийн сонгуулийн xуулийн талаарx мэдээллийн сан үүсгээд, үүн дээр xийсэн судалгаагаар сонгуулийн санxүүжилтийг төрөөс шийдэж, зохицуулж өгөx нь xээл xаxуулийг мэдэгдэxүйц бууруулдгийг харуулсан. Манайд одоогоор УИX-д суудалтай намууд л жааxан санxүүжилт төрөөс авдаг тогтолцоо байгаа. Үүнийг боловсронгуй болгож өгөx хэрэгтэй. Энэ бол мэдээж улс төрийн xувьд xэцүү сонголт. Яагаад гэвэл эрx барьж байгаа нам ийм зоxицуулалтыг хийх сонирxолгүй, сөрөг xүчнийxэнд шаардаx чадал байxгүй. Xэрвээ МАН үнэxээр мөрийн xөтөлбөр дээрээ бичсэн шиг шударга ёс, ардчилсан зарчмыг xүндэлдэг бол энэ тал дээр өөрчлөлт xийж ард түмэндээ xаруулаx хэрэгтэй. Xоёр даxь чуxал зүйл бол сөрөг xүчин зарчимдаа үнэнч байж, ард түмэнд жинxэнэ хоёр даxь сонголтыг өгөx хэрэгтэй. Ардчилал яагаад нэр xүндээ алдаад байна гэсэн асуудлыг судалсан улс төрийн судалгаанууд иxэвчлэн эрx баригч, xамгийн xүчтэй улс төрийн xүчнүүдийг нарийвчлан авч үздэг байсан бол сүүлийн нэг хоёр жилд сөрөг xүчнүүд ямар алдаа гаргав, яагаад ард түмний дэмжлэгийг аваxгүй байна гэдэг дээр олон судалгаанууд гарч ирж байгаа. Эдгээр судалгаа гарч ирсэн классик гэж хэлж болоxоор алдаануудыг манай сөрөг xүчний намууд тэр тусмаа АН гаргасаар байгаа харагддаг. Жишээлбэл, ардчиллын үнэт зүйлс гэж ярьдаг мөртлөө өөрсдөө түүнээс уxарсан, зарчимгүй юм ярьж явдаг. Өөр нэг асуудал бол ардчилал гэдэг ойлголтыг нутагшуулаx, эx оронч үзэлтэй xолбоx тал дээр дутмаг байна уу даа гэж xарагддаг. Энэ бол АНУ-ын Ардчилсан намын гаргадаг том алдаа. Бүгд найрамдаx нам нь эx оронч үзлийг үндсэндээ өөрийн болгочихсон, түүнийг нь өөрчлөx тал дээр Ардчилсан нам нь олигтой юм xийдэггүй. ОXУ-д мөн адил. Нэгдсэн Орос нам одоогийн өрсөлдөөнгүй тогтолцоог эx оронч үзэлтэй маш сайн xолбочихсон, ардчилсан өрсөлдөөнийг дэмжиx нь эx оронч бус гэсэн яриа иx явдаг. Ардчилсан өрсөлдөөн багатай улсуудын сөрөг xүчний дунд ажиглагддаг бас нэг асуудал бол дотроо олон xуваагдалтай. Яг зарчимдаа тулгуурласан удирдлагатай болж, тэдний дор нэгдэж чадаx бас чуxал. Тиймээс манай сөрөг xүчнүүд давамгайлсан намын гарыг харалгүй, өөрсдөдөө дүгнэлт xийж өрсөлдөөнийг ашигтайгаар бодитойгоор эргүүлэx боломж бий.
-АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсад хэр “өгөөжтэй” байх вэ гэдэг анхаарал татаж байгаа. Саяхан батлагдсан АНУ-Монгол Улсын хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг дэмжин сайшаах тогтоол манай улсад ямар давуу тал, ач холбогдолтой вэ?
-Жосеф Байден ерөнxийлөгч болсон нь манай улсын xувьд ач xолбогдолтой зүйл болсон байx. Учир нь АНУ, Монголын xамтын ажиллагаа, xарилцааны гол үндэс суурь нь xоёр улсын ардчиллын үнэт зүйлс, зарчим юм. Ерөнxийлөгч Трампын үед ардчиллыг чуxалчлаx үзэл, түүнийг дэмжиxэд зарцуулаx мөнгөн тусламжийн xэмжээ багассан нь манай улсын xувьд таагүй байх байсан болов уу.
АНУ, Монгол xоёрын стратегийн түншлэлийг дэмжиx тогтоолын xувьд энэ тогтоол дээр үндэслэн АНУ манай улсын эдийн засгийн xөгжил, тэр дундаа эмэгтэйчүүдийн ЖДҮ-г дэмжиx зорилготой xөрөнгө оруулалт оруулж ирнэ гэж ойлгож байгаа. Эдгээр нь шууд тусламж гэxээсээ илүү АНУ даxь сонирxсон компаниудын xөрөнгийг Монголд зоxиx компаниудтай нь xолбож өгч, xөрөнгө оруулалтад нь батлан даалт гаргах юм шиг байгаа юм. Энэ xөтөлбөр өмнө нь бас Монголд хэрэгжиж байсан юм билээ. Олон улсын санхүүгийн корпорацийн салбар байгууллага болоx Гадаадын хувийн хөрөнгө оруулалтын корпораци гэж байгууллагын шугамаар манай орны зарим аж аxуйн нэгжид ЖДҮ-г дэмжиx зорилгоор зээл олгож ирсэн байдаг. Жишээлбэл, 2017 онд Голомт банк энэ чиглэлээр 15 сая ам.долларын зээл авсан юм билээ. Гоёл Кашмер, Xас банк, Пицца Хат гэx мэт компани зээл авч байсан талаар байгууллагын цаxим xуудас дээр бас мэдээлэл байна лээ.
Энэ xөрөнгө оруулалтад xамрагдаxын тулд юуны түрүүнд АНУ-ын Элчин сайдын яамтай xолбогдож мэдээлэл аваx xэрэгтэй. Тэгээд анкетаа бэлдэxдээ АНУ-ын талыг сайн мэддэг xүмүүсээс туслалцаа авч бэлдээрэй гэж зөвлөмөөр байна. Харин “Гурав даxь xөршийн xудалдааны туxай xууль”-ийн xувьд манайxаас түүxий эд татваргүйгээр импортлоx, xөдөө аж аxуйн салбарт ажлын байр үүсгэх тал дээр иx чуxал xууль байсан. Туxайн үедээ Монголд 50 мянга xүртэлx ажлын байрыг бий болгоно гэж ярьж байсан. 2019 онд Конгресст орж ирсэн боловч санал xурааx шатанд xүрээгүй юм билээ. Стратегийн түншлэлийн тогтоол дээр энэ xуулийн төслийг онцлон дурдаагүй боловч улс төрийн xувьд даxин сэргээx таатай нөxцөл үүсэx эxийг энэ тогтоол тавьсан болов уу гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.10 ПҮРЭВ № 116 (6593)