Г.Дамдинням: Дарханы замын мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох үүргээ биелүүлж байна

2021-05-21
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

 

-Та Ерөнхий сайдтай хамт тойрогтоо ажиллаад ирсэн. Ерөнхий сайд очсоных олон жил ярьсан, эсвэл шийдэл  хүлээсэн ямар  ажлуудтай  танилцсан бэ?

- Иргэд, сонгогчид маань цар тахлаас шалтгаалан УИХ-д өөрийг нь төлөөлж байгаа гишүүдтэйгээ уулзаж чадахгүй нэлээд удлаа. Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт тойрогтоо ажиллаад ирлээ. Бидний томилолтын хувьд нэгдүгээрт, хаврын тариалалтын чухал цаг үед Монгол Улсын Засгийн газраас тариалангийн бүс нутаг гэж зарласан Дархан, Сэлэнгээр очих нь зүй ёсны асуудал байв.  Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дотооддоо төмс, хүнсний ногоо, үр тариагаа бүрэн хангана гэсэн зорилт тавьсан.

Ийм учраас хаврын тариалалтын үеэр Ерөнхий сайд очих нь цаг үеийн  зайлшгүй ажлын нэг юм. Хоёрдугаарт, Засгийн газраас дэвшүүлж байгаа  томоохон  бодлогын нэг нь төвлөрлийг сааруулахад чиглэж байгаа. Үүнийг шийдэхийн тулд улсын чанартай бусад том хотыг байгуулах, бодлогоор хөгжүүлэх ёстой. УИХ дээр ч мөн адил Хот, тосгоны эрхзүйн байдлын  тухай хуулийн төсөл яригдаж байгаа.   “Алсын хараа-2050” хөтөлбөрт ч энэ асуудал орсон.  Үүнд Дархан-Уул, Орхон, Төв  зэрэг гурван аймгийг онцгойлон үзэж төвлөрлийг сааруулах  бодлого хэрэгжүүлэх ёстой. Гуравдугаарт, Монгол орны босоо чиглэлийн том  бүтээн байгуулалт, бараа эргэлт,  ачаа тээврийн гол судас болох Дарханы гэж нэрлэгддэг замын бүтээн байгуулалтыг онцгойлон үзэж, яаралтай ашиглалтад оруулах  асуудлыг  миний бие Ерөнхий сайдад удаа дараа танилцуулж, салбарын сайдыг шахаж шаардаж, Засгийн газрыг шавдуулж байгаа. Энэ замын ажлын явцтай танилцах зэрэг хэд хэдэн чиглэлээр тойрогтоо ажиллалаа. Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдаар тойрч цаг үеийн нөхцөл байдалтай танилцан мэдээлэл авч, шийдвэрлүүлэх ёстой асуудлуудыг нь дэлгэрэнгүй судалж яваад ирлээ. 

- Ерөнхий сайдын томилолтын хүрээнд  ямар асуудал шийдсэн бол?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан төмс, хүнсний ногоогоор дотооддоо бүрэн хангах асуудлыг шийдэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд томоохон шийдвэр гаргалаа. Цар тахлын үед хил хаагдахад манай улс төмс, хүнсний ногоогоор тасалдсаныг мэдэж байгаа. Тиймээс энэ бодлого ямар чухал гэдэг нь харагдсан байх. Дархан-Уул аймаг Монгол Улсын төмс хүнсний ногооны 20 гаруй хувийг дангаараа хангадаг.  Тэр дундаа Орхон сум голлох үүрэгтэй. Тэнд хоёр асуудал тулгардаг. Нэгдүгээрт, ногоочид асар өндөр хүүтэй зээл аваад бүх хөдөлмөрөө шингээгээд  арай гэж  зах зээл  дээр гаргаад зарах гэтэл бүх ашгаа банкны өндөр хүүнд тушаачихдаг.  Үүнээс үүдэн “Банкны ногоочид” гэдэг хэллэг хүртэл бий болчихсон. Тэгэхээр ногоочдын хувьд хямд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг гурван хувь болж байгаа ч хугацааг сунгаж өгөөч гэдэг асуудлыг тавьсан. Засгийн газар удахгүй нааштай хариу өгнө гэж найдаж байна.  Дараагийн асуудал бол тарьсан ногоогоогоо намар нь хурааж авч чаддаггүй. Ногоо хураах хүн хүч хэрэгтэй болдог, механикжуулалтыг нэвтрүүлэх хэрэгтэй. Иймд Орхон,  Хонгор сумын заагт хүнс, хөдөө аж ахуйн засвар үйлчилгээний төвийг бий болгох ажлыг би санаачилж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан. Энэ асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгч шийдэхээр болсон нь ногоочдыг дэмжсэн маш том дэмжлэг  юм. Өөр нэг асуудал нь  намар ногоо шиг хямд бүтээгдэхүүн  байхгүй болчихдог. Тэгсэн атал өвөл, хавар, зуны турш өндөр үнээр борлуулагддаг.  Ногоочдын бодит хөдөлмөрийг ченжүүд  дундаас нь авч дарж байгаад үнэ хүргэж зараад байдаг. Энэ тогтолцоог халж өгөөч гэдэг хүсэлтийг  ногоочид  байнга тавьдаг. Үүнийг шийдэхийн тулд  “Ухаалаг зоорь”-ийн асуудлыг  ХХААХҮЯ-нд тавьж хөөцөлдөж байгаад эхний ээлжинд Орхон суманд 1000 тоннын зоорийн асуудлыг энэ оноос  хэрэгжүүлэхээр шийдүүлсэн. Сая Ерөнхий сайдыг очиход энэ зоорийг 2000 тонн болгон нэмэгдүүлэхээр боллоо.  Дээр нь төмс, хүнсний ногоог ямар ч улиралд тариалдаг байх асуудлыг  шийдэх хүрээнд өвлийн хүлэмжтэй болох асуудлыг шийдье   гэж мэдэгдлээ.

-Дарханы замыг ирэх жил гэхэд барьж дуусгана. Залуусын хороолол барих дэд бүтцийн эх үүсвэрийг шийдэх юм байна гэж ойлгосон. Ерөнхий сайд амласан уу, шийдсэн үү?

-Дарханы замыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд бүрэн дуусгана гэсэн амлалтыг салбарын сайд өгсөн. Би тангараг өргөсөн гишүүний хувьд тасралтгүй шахаж байна. Ерөнхий сайд ч  мөн салбарын сайдад  төлөвлөсөн хугацаа, норм, графикийн дагуу замын ажлыг хийж дуусгах үүрэг өгсөн.  Дархан-Уул аймаг одоогоор  100 гаруй мянган хүн амтай.  Өнгөрсөн жилүүдэд дахиад 100  мянган хүн амыг хүлээж авах дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажилласан. Цахилгаан эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламж гээд бүх чиглэлд хөрөнгө оруулалт  хийгдсэн. Удахгүй Дарханы  зам ашиглалтад орж таатай орчин бүрдээд ирэхээр энд бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст татварын онцгой хөнгөлөлт үзүүлэх, ажилласан жилийг нь нэмж тооцдог байх, бизнесийн зээлийг түлхүү олгох чиглэлээр бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Энэ санаагаа Ерөнхий сайд ч илэрхийлсэн. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд энэ асуудлыг ярьж шийдье гэж байгаа. Иргэдээ орон сууцжуулах бодлогын хүрээнд “Залуус-1,2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Залуус-3” хөтөлбөрийг  Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх шийдвэр гаргаж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлалаа. Энэ хүрээнд Дархан хотод 1000 айлын орон сууц барих  юм. Дэд бүтцэд шаардлагатай 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  Ерөнхий сайд ойрын хугацаанд үе шаттай шийдэж өгөхөөр боллоо. Ингэснээр ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын орлогыг өсгөөд зогсохгүй ойрын жилүүдэд хүн амыг хоёр дахин өсгөх бодлого хэрэгжих юм. Худалдан авах чадвар өснө, улмаар төрийн зарим агентлаг, их дээд сургуулийг ч нүүлгэх асуудал яригдаж байна.

- Арьс шир, төмөрлөгийн үйлдвэр дээр ямар бодлого баримтлах вэ?

-Бид иргэдээ ажлын байраар хангаж байж ядуурлыг бууруулж амьдрах орчныг нь дээшлүүлэх ёстой. Арьс ширний үйлдвэрт 2500 шууд, байнгын ажилтай болох  төсөл хэрэгжээд явж байна. Төсөл хэрэгжүүлэгчээс танилцуулж байгаагаар оны төгсгөлд дөрвөн үйлдвэр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ Европ руу гаргана. Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан. Төмөрлөгийн цогцолборын хувьд концесстой холбоотой ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Эхний ээлжинд бүх бичиг баримттай нь танилцаж байна. Хамгийн түрүүнд концессоор амласан Дарханд бий болгох ажлын байр чинь хаана  байна вэ гэдэг асуудлыг сөхөж  концесс эзэмшигчдэд хандан ярьж байна. Багадаа 1000 орчим ажлын байр шинээр бий болох ёстой юм. Төрийн өмчийг сайн менежментээр удирдаж улс, орон нутагт өндөр өгөөжтэй ажиллуулна гэж авчихаад амлалтаа биелүүлэхгүй байвал төр өмчөө буцааж авах асуудлыг ярих ёстой. Зах зээлийн бэрхшээл байгаа бол тэрийгээ хэрхэн нөхөж хурдтай ажиллахаа хэлэх хэрэгтэй. Шалгалтын ажил үргэлжилж байна. Ондоо багтаж дүгнэлт гаргах ёстой. Хамгийн гол нь Дарханчууд тэр төслөөс үр өгөөжийг нь хүртдэг, ажил амьдралаа хамтдаа шийддэг байх ёстой. Мөн цаашлаад улс орон нутгийн хөгжил, төрийн бодлогод энэ хүнд үйлдвэрийн цогцолбор үр өгөөжөө өгөх ёстой.

-Дарханы зам дээр хэр найдвартай компаниуд ажиллаж байгаа юм бол?

-Өмнө нь яагаад ил тод мэдээлэл өгдөггүй байсныг  мэдэхгүй.  Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу шаардлагатай мэдээллийг үзэж, танилцах эрхтэй шүү дээ. Улсын нууц, тодорхой хуулиар хориглосон нууцаас  бусад бүх мэдээллийг нийтэд түгээх эрх нь бий. Би энэ эрхээ л хэрэгжүүлж, бүх талуудыг шахахыг нь шахаж, муудахтай нь муудаж, учирлахыг нь учирлаж, олон нийт, төр, засгийн анхаарлыг Дарханы зам руу хандуулаад явж байгаа. Ажил сүүлийн үед  эрчимжсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 1,3,5-р багцууд долдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусна. Энэ урсгалын зам таван см зузаан асфальтан хучилттай байсан бол бид 10 см-ийн зузаантай болгож түвшинг нь ижил болгоё гэж байгаа. Яагаад гэвэл Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхжүүжилттэй нөгөө хоёр урсгал нь 10 см зузаан асфальттай болох юм. Тэнцүүлэх  асуудлыг ЗТХЯ, Засгийн газартай ярьж  шийдэх гэж байна. Азийн хөгжлийн банкны 2, 4-р багцтай холбоотой асуудал ЗТХЯ, Засгийн газар, Азийн хөгжлийн банк дээр асуудалтай байгаа. Үнэндээ, анх тендер шалгаруулсан хүмүүс нь Хятадын нэг бүтэлгүй компанид өгчихсөн.  Миний хувьд гишүүн болмогцоо Хятадын Элчин сайдын яам, Азийн хөгжлийн банк, зам барилгын компаниудтай уулзсаны эцэст тэр компанийг ажил гүйцэтгэж чадваргүйг нь ил болгож,  бүх талаар шахсаны үр дүнд өөрсдөө больё гэсэн.  Өмнө нь энэ төрлийн нэг ч ажил гүйцэтгээгүй, туршлагагүй,  тоног төхөөрөмжгүй  компанид тендер өгчихсөн байгаа юм.  Тэгээд өөрсдөө ажлаа өгье  гэсэн атлаа  одоо Азийн хөгжлийн банктай гэрээгээ цуцлах  болохоор нөхөн төлбөрийн асуудал  яриад байгаа. Нөгөө талаар ЗТХЯ 2,4-р  багц дээрээ дараагийн тендер зарлаад гүйцэтгэгчээ сонгон шалгаруулчихсан. Ажлаа эхлүүлье гэхээр өмнөх компанийн асуудал шийдэгдээгүй учир Азийн хөгжлийн банкин дээр ажил гацсан. Салбарын сайдад энэ асуудлаа шийдэж, тэр компанитайгаа яаралтай учраа олж, 2,4-р  багцын ажлыг эхлүүл, тэдэнтэй найрамдах, эвлэрэх зүйл байхгүй гэж хатуу хэлсэн. Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надаас “Гишүүн танд санал, хүсэлт байна уу” гэхэд нь  2, 4-р багц дээрх энэ асуудлыг бодитоор нь л хэлсэн. Хэрэв энэ асуудлаа шийдэж чадахгүй бол Л.Халтар сайдтай хариуцлага ярина. Мөн хамгийн чухал нь чанарын асуудал байна. Технологийн хугацаа гэж бий. Хатаах, барьцалдуулах, индүүдэх гээд. Энэ хугацааг харгалзалгүй дарга нар улстөрчид бид хамаагүй шахаж болохгүй. Анх зарлахдаа л жилийн дотор дуусгана гэж худлаа амласнаас  болж иргэдийг буруу хүлээлттэй болгосон. Яг тэр технологийн горимын дагуу л ажиллах ёстой.  Би  ЗТХЯ-наас долоо хоног бүр мэдээлэл аваад ажил нь төлөвлөгөөний дагуу явж байна уу, саатсан бол ямар шалтгаан байгааг асууж тодруулж нийтэд мэдээлж байна. Би замын мэргэжлийн хүн биш.  Гэхдээ технологийн хугацаа заасан графикийнх нь хүрээнд шаардлага тавьж байгаа. Саатсан асуудлыг нийтэд мэдээлж, бэрхшээл гарвал арилгахын төлөө ажиллаж байна. Ер нь  Дарханы зам хойд болон баруун бүсийн бүх аймагтай холбоотой, хоёрдугаарт,  манай эдийн засагт асар их нөлөөтэй. Олон, аймаг сумд  хохирч, олон хүний бизнест, үнийн өсөлтөд нөлөөлж байгаа учраас энэ замыг хурдхан дуусгах нь бидний үүрэг. Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй таван багцын ажил  урагштай байгаа. Ганцхан тавдугаар багц нь Шанхай констракшн гэж Монголд олон зам тавьсан компанийн ажил нэлээд сул байна лээ. Ер нь бол чаддаг нь хийгээд, чаддаггүй нь зайгаа тавьж өгөөд бусдадаа төвөг болохгүй энэ замыг хугацаанд нь, чанартай дуусгах нь чухал байна.

- УИХ-д орж ирсэн шинэ гишүүний хувьд та өнөөгийн улстөрд  ямар дүн тавьж байна вэ.  Энэ асуултаар ярилцлагаа өндөрлөе?

- 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байхдаа нэг зүйлийг анзаарч, харж  байсан. Тэр үед манай нам УИХ- 65 суудалтай байсан.  Гэтэл 24 хүнийг  намын дарга  хойш нь суулгаж шинэ залууст боломж өгсөн. Боловсролтой, мэдлэг чадвартай, өөр өөрсдийн салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан, тухайн салбар бүртээ өөрсдийн үнэлэмжийг тогтоож гарч ирж чадсан шинэ  залуусыг  гаргаж ирсэн. Иймд би нэг зүйлийг л хэлдэг, түүнийгээ олны дунд явахдаа, уулзалт ярилцлагуудад ч хэлээд явдаг. Боловсролыг, залуучуудыг, ирээдүйн хөгжлийг харж чадаж байгаа хүн багийн тоглогч байх ёстой. Өөрөө мундаг байхаас гадна бусдын сайныг харж чаддаг хүн л жинхэнэ лидер юм. Тийм бодлогын үр дүнгээр л Шүүхийн болон банкны реформууд хийгдэж байна. Одоо боловсролын реформ хийгдэх гээд бэлэн болж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.21 БААСАН № 104 (6581)

 

Энэ нэг хүйтэн хулгайч царайтай юманд Дарханы замаас өөр ярих юм олддоггүйм байх даа.
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

32 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 57 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

2 цаг 29 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

2 цаг 52 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

4 цаг 7 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

6 цаг 36 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

11 цаг 22 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

11 цаг 22 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

11 цаг 22 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

23 цаг 7 мин