Ц.Оюунгэрэл Иргэний оролцооны нэгдэл нам байгуулжээ

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр "Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа" гэсэн юм.   Тэгвэл тэрээр шинэ нам байгуулж буйгаа зарлаж, технологид суурилсан намын үйл ажиллагаа бүхий шинэ платформоо танилцууллаа. Тэрбээр "Залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө энэхүү шийдвэргийг гаргалаа. Ардчилсан намд байхдаа тэдний төлөө олон зүйл хийхийг хичээсэн ч чадсангүй.  Бүтэн 10 жил алдаж онож хичээсээр байсан ч хүссэн манлайлал, реформыг үүсгэж чадсангүй. Улс төрд 30 жил болсныхоо дараа эргээд харахад улс төр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд монополь орчинг бий болгосон хэвээр байна. Чадварлаг залуусыг улс төрд оруулах хүсэл байдаг. АН-д байхдаа үүнийг хэрэгжүүлэх гээд чадсангүй. Үлдсэн улс төрийнхөө замналаа залуустаа зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд өөрт нь зүтгэж байсан дарга нарын төлөө ажилламааргүй байна" гэлээ.  Цахим хурал, цахим санал асуулга хийх, цахим оролцооны бүх үйл ажиллагааг зохицуулсан. "Иргэний оролцоо" аппликэйшнээ долдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

4 цаг 30 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтий

4 цаг 43 мин
Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

4 цаг 57 мин
Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

6 цаг 13 мин
Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

8 цаг 15 мин
Ши Жиньпин Ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

Ши Жиньпин ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

8 цаг 18 мин
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 22 мин
#FreeFrenchieMaeCumpio: Филиппиний сэтгүүл зүйн салбарын ирээдүйтэй сэтгүүлч таван жил хоригдож байна

Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмын зохиомол хэргээр шоронд хоригдоод таван жил болж байна.

13 цаг 36 мин
Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хо

13 цаг 41 мин
“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!

Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад

13 цаг 41 мин