СЕХ: МАН, ХҮН-ын нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, АН-нд эвлэрэх хугацаа өгөв

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд хуульд заасны дагуу өнөөдрийн /05.05/ дотор нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх ёстой. Үүний дагуу СЕХ-оос МАН болон Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авлаа. Харин хоёр хуваагдаж хоёр талд нэг нэг хүнийг нэр дэвшүүлээд буй АН-ыаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч оролцож болно. АН хоёр хэсэг газар нэр дэвшүүлж, нэг хүнийг нэр дэвшүүлэх тал дээр дотоод маргаантай байна. Энэ бол нийгмийн амьдралд нөлөө бүхий нам хуульд заасан хэм хэмжээний дагуу нэр дэвшигчээ тодруулж, сонгох, сонгогдох эрхийг эдлэх ёстой. Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, та бүхэн дотооддоо асуудлаа шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Материал хүлээн авах хуулийн хугацаа өнөөдрийн 24.00 цагт дуусгавар болно" гэлээ. Тэрээр энэхүү тайлбарыг хоёр хуваагдаад буй АН-ын аль алиных нь төлөөлөлд хэлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин