Т.САЙХАН
Парламентад суудалтай намууд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах учиртай. Энэ дагуу МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр 13.00 цагаас хуралдсан юм. Улмаар МАН-ын бага хурал болж нэр дэвшигчээ тодруулжээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр 100 хувь санал нэгдсэн. МАН бага хурлаар мөн түүнийг дэвшүүлэх шийдвэр гаргалаа. Эх сурвалж:www.polit.mn