МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

2021-04-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

МСНЭ-ээс дараах мэдэгдлийг гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж байна.

Төр засаг, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын удаа дараагийн үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг даган мөрдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар хомстох эсвэл эх сурвалжууд давтагдах, ижил төстэй агуулга, байр суурь илэрхийлэх, аль болох албаны мэдээг голлоход хүрч байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд цар тахлын үеийн төр засгийн шуурхай мэдээллийг үнэ төлбөргүй, саадгүй бөгөөд баттай эх сурвалжаас дамжуулах үүргийг хуулиар хүлээн ажиллаж байгаа ч бусад салбарын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нэг адил эдийн засгийн хүндрэл бэрхшээлд орж байна. Мэдээллийн хэрэгслүүдийн гол харилцагч, хамтран ажиллагч бизнесийн байгууллагууд хүнд нөхцөлд орсноос үүдэн орлого, санхүүжилт нь тасарч, редакциуд үүдээ хааж байна.

Цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд нь хараат бус чөлөөт хэвлэлийн мөн чанарыг бүрдүүлэгч олон ургальч үзэл, олон талт эх сурвалж, редакцийн чөлөөт байр суурь, санхүүгийн бие даасан чадавх зэрэг хүчин зүйлүүдийг улам бүр сулрууллаа.

Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.

“Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.

Монголын хараат бус чөлөөт хэвлэл, хүчирхэг, шударга сэтгүүл зүйн эсрэг аливаа алхмыг хэрэгжүүлэгч этгээдүүд дээрх үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ сэтгүүлчид бид цар тахлын дэглэмийг үл харгалзан тэмцлийн дараагийн шатанд шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байгааг мэдэгдэж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин