Чуулган:Бүх зүйлийг хөнгөлөх тусам тухайн салбар улам л унаад байна

2021-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан  өнөөдөр болж, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн батлав. Тус хуулиуд 2025 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үйлчилнэ.  Хуралдааны үеэр гишүүд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:-Газар тариалан, мал аж ахуйн салбарын хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг салбарын сайд нь юу гэж харж байна вэ?

 ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:-Хамгийн түрүүнд хийх бодлогын ажил бол цахим хөдөө аж ахуй буюу салбарын цахим шилжилт юм. Цахим шилжилтийн үр дүнг бид хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэж тодорхойлж болно. Цахим шилжилтэд бүрэн шилжсэнээр хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бүтээмж, өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид экспортын гарц нэмэгдүүлэхэд хамгийн том түлхэц болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:-Бүх зүйлийг хөнгөлөх тусам тухайн салбар улам л унана. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг сүүлийн 12 жил хөнгөлж чөлөөлсөн. Гэтэл салбар нь яг хэвэндээ байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:-Гааль, татвараас чөлөөлөх нь оносон шийдвэр бол биш. Ургамал хамгааллын бодис, бордоо гэдэгт эргэлзээд байна. Сайдын хариултаас харахад мөрдөн мөшгилт хийнэ гэж байсан. Тэр үлгэр л дээ. Ногоочид намар ногоогоо хураах үед цагдаа, мэргэжлийн хяналт дарамтлахгүй байвал нийслэлд ногоогоо хямд үнээр зарах боломжтой гэж байсан. Зоорийн аж ахуйг дэмжих хэрэгтэй байна гэж хэлдэг. Бид зөв системээр хураан авч, шинжилдэг баймаар байна. Япон улс шиг хөгжих талаар хөөрхөн юм ярьж байна лээ. Хөдөө аж ахуйн салбарт үүнийг хэрэгжүүлмээр байна. Тогтолцоог өөрчлөх тал дээр ажлын хэсэг гаргаж, баталгаатай хүнс идмээр байх юм. Гаднаас баталгаагүй хүнс оруулж ирдэг дээр нь дотоодын бүтээгдэхүүн ч баталгаагүй болж байна шүү гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин