С.Бямбацогт: Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг ЕТГ-ын дарга нь өөрөө хийсэн

2021-04-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэцийн дунд суудлын хуралдаанаас  Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших нь Үндсэн хууль хууль зөрчинө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Хэрэв УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авбал  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  өөрчлөлт оруулна.  Харин хүлээн авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулах юм.  Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Цэцийн шийдвэрийг яагаад ийм хурдан хугацаанд УИХ-аар хэлэлцэх болов. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг бүгд хамтраад баталж байх үед С.Бямбацогт гишүүн өмнө нь сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвшиж болно гээд ярьж байгаа бичлэг байгаа. Ямар амаараа болно гээд ямар амаараа болохгүй гэж хэлдэг юм бэ.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:- Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг 2025 оны долдугаар сараас хэрэгжүүлээр заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлье гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу өөрчилсөн. Тухайн үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж ойлгогдож байсан. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:-Сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болдоггүй зохицуулалттай. Энэ заалтыг яах гэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: -Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрох, сурталчилгаа явуулах гээд олон ажил бий. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн хуулиа цэгцэлж авахгүй бол маш богино хугацаа үлдээд байна. Хууль нь тодорхой бус нөхцөлд сонгууль явуулж болохгүй. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Хүлээж авахгүй бол цэцийн Их суудлын хуралдаан болтол харна. Ийм л нөхцөл байдалд байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газраас маш том бүрэлдэхүүн орж ажилласан. Тамгын газрын дарга нь өөрөө ч байсан. Тэндээс гарсан саналын 80-90 хувийг нь хуулийн төсөлд оруулсан. Энэ хуулийг хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгчөөр өмнө нь болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дахин нэр дэвшиж болох эсэх тухай эрхийн асуудал яригдаагүй байдаг. Энэ асуудлыг Үндсэн хуулийн агуулгаараа явуж байгаа гэж бодоод хуулийг баталсан. Яг сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудлыг хөндөөгүй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин