Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах асуудлаар захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Хуралдаанд Ерөнхийлөгчийн захирамж хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа хуулийн багийнхан танилцуулсан байна. Улмаар албан ёсны мэдэгдэл гаргахаа хэлжээ. Удирдах зөвлөлийн гишүүд ч үүнийг нь судалж, мэдэгдэл гаргахыг дэмжсэн байна. Ерөнхийлөгч зарлиг гаргасан бол хуулийн хүрээнд УИХ цуцлах ёстой ч захирамж учраас холбогдох байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэж, хуулийн хүрээнд шийдвэрүүдээ гаргах ёстой гэж Удирдах зөвлөл үзжээ.
Эх сурвалж:www.polit.mn