Тойм: Ц.Нанзаддорж ирээгүй учраас Цэцийн хуралдаан саатаж, цар тахлын улмаас Дээд шүүхийг битүүмжлэв

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2021.04.16.  Өнөөдөр улс төрийн хүрээнд анхаарал татах хоёр  ч шүүх хуралдаан болох байв. Тухайлбал,  Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар  одоогийн  Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг хэлэлцэх бол Дээд шүүх  ЗГХЭГ-ын дарга асан  С.Баярцогт нарыг гомдлыг хэлэлцэх байв.  Гэвч хоёулаа тодорхой шалтгааны улмаас товлосон цагаасаа хойшилжээ. 

С.Баярцогт нарыг шүүх хурал өглөө 09.00 цагт эхлэх байсан ч Дээд шүүхэд коронавирусын сэжигтэй дөрвөн ч тохиолдол бүртгэгдсэн учраас битүүмжлээд байна.  Мөн товлосон шүүх хуралдаануудыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. 

АТГ-аас ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг “Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг дөрвөн жил найман сар болгон бууруулсан. Харин тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан. Тэгвэл Улсын Дээд шүүх хуралдааныг товлоод байсан ч ийнхүү хойшлов. 

Тэгвэл цэц дээр өглөө 09.30 цагт болох байсан хуралдаан үдээс хойш болж хойшлов. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудалд хөндөгдсөн.  Цэцийн нэг гишүүн Ц.Нанзаддорж ирээгүй учраас хуралдаан хойшилсон гэж албаныхан тайлбарлаж байгаа. Харин саяхан буюу 16.00 цагийн үед Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулганыг хуралдаанд оруулж хуралдааныг эхлүүлсэн гэх мэдээлэл байна. 

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэх гомдлыг УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Н.Үүрцайх, МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан.  Энэхүү гомдлыг өмнө нь бага суудлын хуралдаанаар хэлэлцэж хүчингүй болгож байв.  Тэгвэл энэ удаа  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар  ямар шийвэр гаргах бол гэдэг нь анхаарал татаж буй юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ц.Нанзаддорж ингэж болохгүй ээ ингэж нэг талыг барьсан нь буруу ингэснээрээ харинч ҮХЦ н гишүүн байх ёсгүй хүн гэдгээ нотлов
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин