Монгол залуус мод тарих үрт бөмбөлгийн технологийг боловсруулжээ

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Хаврын тариалалт дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 1-ний хооронд газар гэссэний дараа буюу нахиа задраагүй байх үед, харин намрын тариалалт есдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд газар хөлдөхөөс өмнө мод тарихад тохиромжтой. Жил бүр зохион байгуулж иргэд ч идэвхтэй оролцдог мод тарих өдөр тун удахгүй болно. Мод тарих өдрөөр 2010 оноос хойш 8.8 сая мод тарьснаас 5.6 сая мод ургасан тоо баримт байна. Харин суулгацаа буруу суулгаж, арчилж торддоггүйн улмаас 3.2 сая суулгац үхэж олон хүний хөдөлмөр салхинд хийсчээ. Нөгөө талаар Монгол орны эрс тэс хуурай уур амьсгалд мод, ургамал тарихад хүндрэлтэй, арчилгаа их шаарддаг учраас энэ салбарынхны хувьд шинэ, арга технологиуд маш чухал байдаг. Тэгвэл Монголын нөхцөлд тохиромжтой, үр дүнтэй seedball буюу үрт бөмбөлгийн аргыг монгол залуус нэвтрүүлснийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаартаа онцолж байна.

Тэдний нэг болох ой судлаач Б.Энхжаргал “Үрт бөмбөлөг гэдэг нь мод, ургамлын үрийг хөрс болон шавраар бүрж нэмэлт тэжээлийн бодисоор баяжуулсан бөмбөлөг юм. Үрт бөмбөлгийг доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэгт ашиглах боломжтой. Газар хагалахгүй, эдийн засагт хэмнэлттэй, шаардлагатай нэмэлт тэжээлийг шингээж өгсөн учраас ургах чадвар илүү сайн зэрэг олон давуу талтай. Бид өнгөрсөн оны наймдугаар сараас үрт бөмбөлөг хийхэд шаардлагатай сайн чанарын үрийг цуглуулж, бэлтгэх ажлыг хийсэн. Эхний ээлжид нэгдүгээр зэргийн үрээр шинэс, нарс, чацаргана, шар хуайс зэрэг мод, сөөгний үрт бөмбөлгийг хийж лабораторийн туршилт, судалгааны ажлыг хийж байна. Үрт бөмбөлгийн аргаар үрээр тарималжуулж болох бүх төрлийн мод, ургамлыг тарих боломжтой” гэв.

Мод, ургамлыг тарихдаа дан үрээр биш баяжуулсан бөмбөлгөөр газар ухахгүйгээр суулгах энэхүү сонирхолтой технологийг тэд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Нөгөө талаар иргэд, олон нийт мод тарихдаа мэргэжлийн хүний заавар, зөвлөмжтэй танилцаж суулгацаа зөв суулгах аргын талаар мэдлэгтэй байх нь зүйтэй. Энэ талаар МУИС-ийн ХБООИТ-ийн доктор, дэд профессор Б.Цэнгэл зөвлөгөө өглөө. “Хамгийн түрүүнд модны төрлөө зөв сонгох хэрэгтэй. Мод үржүүлгийн газраас стандартын дагуу тарьж ургуулсан суулгацыг авч тарих нь илүү үр дүнтэй. Гэхдээ ил талбайд тарьж ургуулсан болон уулын модыг бортогонд, мод үржүүлгийн газар тарьсан гэж иргэдийг хуурах тохиолдол бий учраас гарал үүсэл нь тодорхой, найдвартай газраас суулгацаа худалдаж авахыг зөвлөж байна. Хашаандаа мод тарих сонирхолтой иргэд тарих гэж буй газрынхаа хөрс, газрын байрлал, усны хангамжийн асуудал зэргийг анхаарах шаардлагатай. Модны хөрс бол хамгийн чухал. Улаанбаатар хот хөрсний бохирдол ихтэй тул мод тарихдаа хөрсийг бэлдэж, хөрсний холимогийг хийх хэрэгтэй. Холимогийг хар шороо 50 хувь, элс 30 хувь, бууц 20 хувийн харьцаатайгаар бэлтгэлэг. Иргэд мод тарихдаа хад чулуугүй, тэгш, нөмөр нөөлөгтэй газар тарих хэрэгтэй. Мөн нэг модыг 80-100 литр усаар усалдаг учир зөөврийн усаар услах нь хүндрэлтэй байдаг. Жил бүр мод тарих өдрөөр олон мянган мод тарьдаг ч стандартын дагуу тарьдаггүйн улмаас үр дүнгүй байна. Тиймээс мэргэжлийн хүний зөвөлгөө, зааврын дагуу зөв аргаар тарих шаардлагатай” гэдгийг онцлон хэллээ.

Цөлжилт, агаарын бохирдол, тоосжилт зэрэг олон асуудлыг шийдэх хамгийн оновчтой арга бол мод тарих юм. Монголын газар нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон гэж үздэг. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой бол 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн тоон үзүүлэлт байна. Ойн салбарын ажилчид жилд 10 сая га талбайг ойжуулж нөхөн сэргээдэг бол нөгөө талд нь хүний буруутай үйл ажиллагаа, анхаарал болгоомжгүйн улмаас 100 сая га газар сүйддэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.16 Баасан № 77 (6554)

 

Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

7 цаг 2 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

7 цаг 2 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

22 цаг 16 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

23 цаг 15 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

23 цаг 16 мин
Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

23 цаг 18 мин
Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

23 цаг 19 мин
Боомтуудын өргөтгөл, шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолуудыг баталж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралда

23 цаг 40 мин
Датаг хугацаагүй болгохыг шаардлаа

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчинг

23 цаг 42 мин
Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байна

Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байгаа

Өчигдөр 09 цаг 00 мин