Др.Обрущанский Борбала Анна: Биокомбинатын төслийн санхүүжилтийг нухацтай ярилцах шаардлагатай

2021-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна хоёр улсын хамтын ажиллагааны талаар “Зууны мэдээ” сонины  “Элчин сайд ярьж байна” буландаа ярилцлага өгөхдөө “Өнгөрсөн жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон. Одоо манай хоёр орны харилцаа өндөр түвшинд сайн явж байгаа. Хамтын ажиллагааны тэргүүлэх салбар бол боловсрол, эрдэм шинжилгээ, хөдөө аж ахуй, зам тээвэр байна. Эдгээр чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байгаа. Ялангуяа, хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаарлаа хандуулж, Сонгино дахь Биокомбинат УТҮГ-ын шинэчлэлийн төслийн явцыг түргэтгэхээр ажиллаж байна. Ийм том төслийн хувьд санхүүжилтийн асуудлыг маш нарийн ярилцаж, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргах ёстой. Мөн соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд киноны салбарт хэд хэдэн ажлыг хийж эхлүүлсэн байгаа. Цар тахлын энэ цаг үед бид хамтран ажиллах чиглэл, зорилгоо тодорхойлоод харилцан ярилцаж, гэрээ хэлэлцээрээ хийгээд бэлтгэлээ хангачихвал цаг тайван болмогц төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэж бодож байгаа.Манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа тогтвортой, үр дүнтэй явж байгаа. Тухайлбал, Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 200 монгол оюутан Унгарт суралцаж байна. Үүнээс гадна их сургуулиудын багш, оюутан солилцох зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа. Түүнчлэн хоёр орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран археологи, ДНК-ийн судалгааг хийнэ. Энэ жилийн хувьд хоёр улсын археологийн хамтарсан судалгааны экспедицийн 60 жилийн ой тохиож байгаа. 1961 онд Унгарын археологчид Улаанбаатараас ойрхон хүннүгийн булшинд малтлага хийсэн байдаг. Энэ жил Унгараас бас хоёр археологич ирж, Монголын археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран дахин малтлага хийж хамтын ажиллагаагаа сэргээхээр ярилцсан. Мөн технологийн чиглэлээр ч хамтран ажиллах бүрэн боломжтой” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn           

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин