Х.Баттулга: Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах чиглэлээр зарлиг гаргасан

2021-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байгаа билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. 

Тэрбээр “Миний бие Ерөнхийлөгчийн эрхийн хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг хүргүүлээд байна. Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улс Лондонгийн арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа болно.

Оюутолгой компанийн нэхэмжлэлээр Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд дөрөвдүгээр сарын 30-нд багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсан.

Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн шилдэгт тооцогдох зөвлөх байгууллага нь Оюутолгойн гэрээг тойрсон авлигын шинжтэй, онц ноцтой үйл баримтууд дэлхийн зургаан орны шүүхэд явагдаж буй баримтаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шүдарга бус арга хэрэглэсэн явдлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой гэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргахыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.

Өөрөөр хэлбэл, манай улс сөрөг нэхэмжлэл гаргаснаар хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах түүхэн бололцоог олоод буй онцгой цаг үе тохиосон байна.

Тиймээс Ерөнхийлөгчийн хувиар Засгийн газарт хандаж нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргах холбогдох арга хэмжээ авах зарлигыг хүргүүлсэн болно.

Эрх баригч нам ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүйгээр, улс төрийн нам, бүлэглэлийнхээ явцуу эрх ашгаас улс орны эрх ашигт үнэнч байж зарлигыг хүлээн авч шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин