Т.САЙХАН
Засгийн газрын өнөөдрийн /04.07/ ээлжит хуралдаанаар CОVID-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Тухайлбал, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хориог тогтоох ЭМЯ-ны саналыг хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна.
Өчигдрийн 11.00 цагийн байдлаар CОVID-19 халдварын 831 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 11651 болсон бол нас барсан хүний тоо 13 болов.
Эх сурвалж:www.polit.mn