“Альтернатив” дуучин Х.Отгоо Соёлын тэргүүний ажилтан боллоо

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Амьдрал заримдаа ув улаан шинэхэн гүзээлгэнэ мэт амттай санагдах нь бий. Харин заримдаа цэлмэг тэнгэрийг гэнэт өтгөн үүл бүрхэж, аянга цахилгаантай аадар бороо орох мэт гунигтай, зугтмаар санагдах үе ч байдаг. “Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэгийн уран бүтээлүүдээс яг ийм амьдралын олон өнгийг мэдэрдэг. Түүний дотоод ертөнц өнөөх “Гүзээлзгэний амьдрал” дуу шигээ байдаг болов уу гэмээр.

 Рок поп урлагийн эмэгтэй уран бүтээлчдээс хамгийн анх бие даасан пянзаа гаргаж байсан тэрээр өнөөдөр /2021.04.06/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

“Би өөрийгөө альтернатив дуучин болно гэж боддог

Хамгийн анх гавьяат жүжигчин Т.Ариунаагийн төрсөн өдрийн тоглолтын үеэр  тайзан дээр гарч өөрийн зохиосон “Би ч үгүй” дуугаа 1997 онд  тэр дуулж байв. Тухайн үедээ Х.Отгоо халимаг үстэй, ногоон гитар барьсан, “Би өөрийгөө альтернатив дуучин болно гэж боддог гэж  үргэлж ярьдаг охин байсан юм билээ. Тэр энэ мөрөөдөлдөө хүрсэн. Түүнийг Монголын ард түмэн “Альтернатив” Отгоо гэсэн нэрээр нь сайн танина. Тэр гитараа бариад би дуулах дуртай. Гитар нь түүний хувьд  аз жаргал, баясал бэлэглэх анд нь байдаг юм.

Хоёрдугаар ангид байхдаа дуу хөгжмийн хичээл дээрээ  анхныхаа шүлгийг зохиож байсан тэрээр урлагтай хэрхэн холбогдсон тухайгаа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Гэрээ цэвэрлэж байх үедээ жимсний тухай, аав ээжийн тухай гээд тухайн үед санаанд орж ирсэн зүйлийнхээ тухай дуу  зохиогоод дуулчихна. Аав, ээж урлагийн хүмүүс биш боловч өвөө эмээгийн талд авьяаслаг удам байдаг юм билээ. Үүнд би их баярладаг.  Энэ  л намайг хөглөөд урлагийн зам руу оруулаад дуу зохиох сэдэл төрүүлсэн юм болов уу гэж боддог юм. Тэрнээс  хоёрдугаар ангийн хүүхдэд хэн ч  чи дуу зохио гэж зааж, хэлж өгөхгүй. Ганцаараа, уйтгартай байх үедээ дуу дагаж эсвэл өөрөө зохиож дуулдаг хүүхэд байсан.Хүн ихэвчлэн гунигтай, ганцаардсан үедээ дуу зохиодог болов уу гэж би боддог. Тийм үед амьдралыг олон талаас нь өөр өнцгөөс хардаг” хэмээн ярьж байв.

Дөрвөн хүүхдийн ээж болж, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд засварласан ч энэ хугацаандаа бас нэгэн шинэ цомгоо гаргасан билээ. 

Бас түүнд өөрийнхөөрөө, ямар нэгэн юманд баригдмал бус, хэнтэй ч яриа өрнүүлж, ямар ч хүнийг ойлгож чаддаг зоригтой хүмүүс таалагддаг. Дуучин, Соёлын тэргүүн ажилтан Х.Отгончимэг ч яг ийм өөрийнхөөрөө, өвөрмөц хэв маягтай, дахин давтагдашгүй онцгой дуучин билээ.  Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар”, “Гитарын дуу”  гэсэн олон  уран бүтээл нь хит болж байсан. 

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

5 цаг 41 мин
Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

5 цаг 47 мин
Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

5 цаг 59 мин
Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

6 цаг 15 мин
Хууль:Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Өчигдөр 15 цаг 44 мин
Хууль: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Өчигдөр 15 цаг 41 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Өчигдөр 15 цаг 39 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

Өчигдөр 15 цаг 36 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Өчигдөр 15 цаг 24 мин