"Эрдэнэс-Тавантолгой" ХК болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т талархал илэрхийллээ

2020-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Эх сурвалж: www.mmhi.gov.mn

Улсын хэмжээнд буй 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон.

Засгийн газар энэхүү амаргүй шийдвэрийг гаргахын тулд холбогдох яам, албаны хийсэн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс-Тавантолгой” компаниуд шийдвэрлэх юм.

Салбарын сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нартай уулзаж нийгэм, эдийн засагт чиглэсэн тус арга хэмжээний талаар ярилцлаа.

Сайд нарын зүгээс салбарын нэр хүндийг өндөрт өргөж яваа баялаг бүтээгч салбарынхандаа болон дээрх хоёр компанийн удирдлага, ажилтнуудад хандан улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхээс гадна цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа аж ахуйн нэгж, ард иргэдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлж, бодит дэмжлэг үзүүлж буйд яам, агентлагийн нийт ажилтан, иргэд, аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

 

Түүнчлэн салбарын нуруунд ирж буй энэхүү ачааллыг даван туулахын тулд бүх төрлийн өртөг зардлыг бууруулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг зөв эрэмбэлэн, оновчтой зохицуулалт хийж, чухал ач холбогдолтой төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 55 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 27 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 28 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 41 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 47 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 49 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин