EUR&USD хослолын уналт үргэлжлэв

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

“Зууны мэдээ” сонин “Голомт капитал ҮЦК” ХХК-тай хамтран хөрөнгийн зах зээл болон уул уурхайн салбарт болж буй онцлох сэдвүүдийг тоймлон хүргэдэг билээ.

АНУ, Европын орнуудад коронавирусын гурав дахь давлагаа эхлэхтэй зэрэгцэн хөл хорио нь харьцангуй суларч, евро болон ам.доллар зуузай холбон унасан юм. 2021 оноос хойш уналтын байдалтай байгаа хоёр валют өнгөрсөн долоо хоногт ч тодорхой ахиц үзүүлсэнгүй. Европын холбооны орнуудад вакцинжуулалт удааширч, Астразенекаг түр хугацаанд зогсоосонтой холбоотойгоор эдийн засаг сэргэх хүлээлтийг удаашруулсан нь ханш унахад нөлөөлсөн гэж байна. Харин ам.доллар евротой адил уналттай байгаа ч АНУ-д вакцинжуулалт хурдацтай хийгдэж, эдийн засаг нь хурдан сэргэж, 2022 онд бодлогын хүү өсөх боломжтой болсон нь яваандаа ам.долларыг чангаруулна гэж экспертүүд дүгнэжээ.

Тэгэхээр АНУ болон Европын холбоо аль аль нь вакцинжуулалт болон эдийн засгаа сэргээхэд анхаарч байгаа ч АНУ илүү үр дүнтэй байгаа гэсэн үг. Хэдийгээр шинэ он гарснаас хойш тасралтгүй уналт үзүүлж байгаа ч өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш багахан өссөн нь үүнтэй холбоотой аж.

Ам.доллар төгрөгийн эсрэг тогтвортой хэвээр байна

Ханшийн өөрчлөлт

Албан ханш

Долоо хоног

Оны эхнээс

Жил

2849.81

0.003%

-0.003%

2.68%

Ам.доллар, төгрөгийн харьцаа

Харин манай дотоод валютын зах зээлд ам.долларын ханш төгрөгийн эсрэг тогтвортой хэвээр байна. Учир нь Монгол Улсын гадаад худалдаа ашигтай байгаа нь үүнд нөлөөлж байна гэв.

Тухайлбал, энэ оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 412.3 сая ам.долларын ашигтай байжээ. Манай улсын голлох экспортын бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспорт энэ хугацаанд өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл ашигтай байх нь ам.долларын ханш тогтвортой байх чухал үзүүлэлт юм. Мөн олон улсын Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлвийг нь сайжруулсан нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, нэр хүнд өсөх, улмаар ам.долларын ханш тогтвортой байхад чухал нөлөөтэй. Тэгэхээр энэ долоо хоногт ч гэсэн үргэлжлэн тогтвортой байх төлөв ажиглагдсан гэж “Голомт капитал” мэдээлжээ.

Монгол банкинд өнгөрсөн долоо хоногт банкуудаас 29.9 сая ам.доллар худалдан авах хүсэлт ирснээс 28.9 сая ам.доллар нийлүүлсэн байна. Манай улсын гадаад валютын нөөц сүүлийн таван жил тасралтгүй өссөөр өнгөрсөн оны сүүлээр түүхэн дээд хэмжээ буюу 4.5 тэрбум ам.долларт хүрсэн. Харин энэ оны эхний сарын байдлаар бага зэрэг буурч 4.5 тэрбум ам.доллар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.31 ЛХАГВА № 64 (6541)

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

45 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

45 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 5 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 19 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 25 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин