Нийтийн тээврийн хэрэгслийн 41  жолоочид зөвлөгөө өгөв

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Улсын онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон билээ.

“Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг даваа гаригт нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллав.

Шуурхай бүлэг 3-4 хүн бүхий 5 багт хуваагдаж, баг бүр 5-6 байгууллагыг хуваарилан авч, байгууллага бүрт очиж гурав дахь өдрөө ажиллалаа.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хянах үүднээс холбогдох асуумж, судалгааны маягтыг боловсруулан хэрэглэж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний 20, таксийн үйлчилгээний 6, нийт 26 аж ахуйн нэгж, байгууллагын /28 автобааз/ үйл ажиллагаа, халдвар хамгааллын нөхцөл байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэв.

Ажлын 5 дэд хэсэг нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний УБТТС такси ХХК, Мөнх такси ХХК, Тэнүүн огноо-2 дугаар бааз ХХК, Автобус нэгдэл ХХК, ЗТН ОНӨААТҮГ-ын II бааз, нийт таван аж ахуйн нэгж, байгууллагын 41 тээврийн хэрэгслийн жолоочид Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байгаа байдалтай танилцах, зөвлөмж өгөх хуваарь гарган ажиллаж байна.

Мөн шугам замд явж байх үед нь зогсоол дээр зорчигч буулгаж суулгах үед нь автобусны зорчигчдын амны хаалтаа зүүсэн, ариутгагч хэрэглэж, QR код уншуулж байгаа, зорчигчдын суудалд суусан, хүн хоорондын зай барьж буй байдлыг үзэж, жолоочийг халдварын эрсдэлээс хамгаалах байдал, нөөцийн бүрдүүлэлтийг үзэж танилцав.

УБТТС болон Мөнх такси ХХК-ууд түр тусгаарлах өрөө тохижуулсан байгаа ба бээлий, маск, ариутгалын бодисын нөөц хангалттай байв. Холбогдох баримт бичгийн бүрдэл сайн цахим болон цаасан хэлбэрээр байна.

Улаанбаатар хотод ажлын өдөрт 964, амралтын өдөр 641 автобус, 450 такси үйлчилгээнд гарч байна. Нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд үйлчилгээний автобусанд халдварын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохих хэмжээнд авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчид автабус болон таксид байрлуулсан Ковидтой холбоотой заавар, зөвлөмж, санамж, QR кодыг хуулж урах, гар ариутгагчийг эвдэлж байгаа тухай жолооч нар гомдол мэдүүлж байна. Иймд энэ мэдээллийн дагуу зорчигч нарт хандсан мэдээлэл гаргах шаардлагатайг анхааруулав.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

   

 

 

  

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17