Л.Онцгойбаяр: Шат шатанд нь хариуцлага тооцно

2021-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраас тодруулсан юм.

"Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан харамсалтай хэрэг гарлаа. Гарсан асуудлыг мэдсэн даруйдаа ЗХЖШ-аас шуурхай арга хэмжээ авч, байлдагч Б-д анхан шатны тусламж үзүүлж, яаралтай Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Одоогоор байлдагчийн биеийн байдал хүндэвтэр, тогтворжуулах буюу тайвшруулах, биеийн амин дэмүүдийг дэмжих эмчилгээ хийлж байна. Үүний дараа Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлж, шаардлагатай мэс засал, эмчилгээг шат дараатай хийнэ.

Болсон асуудалтай холбогдуулан бид бүхэн байлдагч Б-гийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт гуйсан. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орондоо эр цэргийн тангараг өргөн, алба хааж байгаа байлдагчийг зодож гэмтээнэ гэдэг бол хэзээ ч байж болшгүй бөгөөд эвлэршгүй зүйл юм. Үүндээ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид дахин уучлалт эрж байна.

Байлдагчийн биед халдаж, гэмтээсэн асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын дэд сайдын ахалсан Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчийн ахалсан Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл тус бүр хуралдаж, шат шатанд нь хариуцлага тооцохоор боллоо. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно. Мэдээж Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Үүргээ гүйцэтгэж байсан байлдагчийн биед халдсан салааны захирагч Г-гийн цэрэг алба хаах хугацааг дуусгавар болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Болсон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгахаас гадна Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас давхар шалгаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17