МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэбаатарын хэлсэн онцлох эшлэлүүд

2021-03-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын сансрын технологийн анхны багийн ахлагч, МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаатарыг урьж, ярилцсан. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-Аливаа улсын хөгжил эдийн засаг,  үнэ цэнэ, баялаг гэсэн гурван зүйлээр тодорхойлогдож байдаг.Харин орчин үед үнэ цэнэ, баялаг нь мэдлэг гэдэг зүйлээр бий болж байна. Ийм учраас бид өнөө үеийг мэдлэгийн эдийн засгийн үе гэж нэрлэж байна. Улс орнууд ч энэ мэдлэгийн төлөө өрсөлдөж, үүнд хөрөнгө оруулалт хийж байна.

-Сансрын технологи бол хөгжлийн үе шат нь шинэ түвшинд гарч хуучны уламжлалт хэлбэрээс шинэ хэлбэрт шилжиж байгаа учраас бүх оролцогчид ижил гараанд ирж байгаа цаг үе. Тиймээс бид хоцролгүй энэ технологийг эзэмшигч, баялгийн гинжин хэлхээний нэгэн хэсэг болж чадах юм бол манай улсын эдийн засаг ирээдүйн хэлбэр дүрсээ ямар нэгэн байдлаар олж, шинэ шатанд гарч болох юм гэж бид үзэж байгаа. 

-Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах боломж маш их. Сансрын аялал жуулчлал бол үүний нэг л хэсэг нь. Гэвч өнөөгийн байдлаар  асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаж байгаа учраас том тоглогчид л энэ салбарт өрсөлдөж байна. 

-Манай улс одоогоор уул уурхай, хөдөө аж  ахуйн салбараа  түшиглэн хөгжих бодлогын баримт бичгээ боловсруулсан. Эндээс олсон хөрөнгө оруулалтаар бусад салбараа хөгжүүлнэ гэдэг. Стратегийн хувьд бидэнд одоо ямар нөөц бэлэн байна түүнийгээ ашиглан хөгжинө гэдэг нь зөв.

-Сансрын технологи ч гэсэн эхний ээлжинд хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэл рүү илүү ажиллаж байж бодит эдийн засгийн үр ашиг авчрах юм. Харин хугацааны хувьд сэтгэлгээ ба менежментийн асуудалтай холбоотой. 

-Мазаалай” хиймэл дагуулыг бүтээсэн нь бид хиймэл дагуулын технологид жинхэнэ утгаар суралцсан алхам байсан. Сансарт өөрсдийн бүтээсэн тоног төхөөрөмжийг ажиллуулсан гэдэг нь амжилт юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл төдий зүйл. Бид хиймэл дагуул хөөргөх нь чухал биш сансрын технологи, өндөр технологийг эзэмших нь чухал юм. 

-Тэмүүлэл хиймэл дагуулыг МУИС дээр оюутнуудын хамт хийж байна. Монголд дотооддоо хиймэл дагуулаа бүтээж байна гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн дэлхий дахинд сансарын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай ярьж хэрэгжүүлэх, турших эхлэлээ тавьж байна. 

-Бусад оронтой харьцуулбал манай  сансрын технологийн хөгжил өнөөдрийн байдлаар хэрэглээний хувьд өөрсдийн түвшинд хэрэглээд явж байгаа. Үүнд өмнөх үеийн эрдэмтэд, инженерүүд маань гол үүрэг гүйцэтгэсэн. Харин техник, инженерчлэл талаасаа бол дөнгөж эхлэл төдий л байна. 

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ эрэн үе 2025 он гэхэд оргилдоо хүрээд дараагийн технологийн хувьсгал руу шилжинэ гэж эрдэмтэд тооцож байна. Энэ хувьсгалын технологийн хурд хүмүүсийн оюун сэтгэлгээнээс хурдан яваад байна. Яагаад гэхээр технологийн энэ өргөн талбар дээр олон газар, олон баг технологи хөгжүүлдэг. Тэд тус тусдаа хийж байгаа боловч нэгэн цэг дээр ирж нийлэхээрээ технологийн тэсрэлт болж байгаа юм. Үүний хүн төрөлхтөнд үзүүлж байгаа нөлөө нь асар их. Тийм учраас бид технологийн хөгжлийн араас л явж байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин