Онцлох хувьцаагаар нарны цахилгаан технологийн компанийг нэрлэв

2021-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТӨГС

 

“Зууны мэдээ” сонин “Голомт капитал ҮЦК” ХХК-тай хамтран хөрөнгийн зах зээл болон уул уурхайн салбарт болж буй онцлох сэдвүүдийг тоймлон хүргэдэг билээ.

SAUDI ARAMCO ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ЗАРЛАЖЭЭ

Газрын тосны салбарыг тэргүүлэгчдийн нэг болох “Saudi Aramco” компани нь 2019 онд 88.19 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол 2020 онд өмнөх оныхоос 44 хувиар бага буюу 49 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.

Хэдийгээр тус компани өмнөх оныхоос бага ашигтай ажилласан ч тайлант жилд нийтдээ 75 тэрбум ам.долларын ногдол ашиг тараажээ.

Компанийн гүйцэтгэх захирал Amin Nasser хэлэхдээ өнгөрсөн жил “маш том сорилт тохиосон” жил байлаа хэмээсэн байна.

 

ГАЛЫН УЛМААС  ЯПОНЫ АВТО МАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХУВЬЦАА УНАЛАА

Авто машины чип үйлдвэрлэгч “Renesas” компанийн үйлдвэрт гал гарснаас “Toyota Motor”, “Nissan”, “Honda” Motor зэрэг компанийн хувьцаа энэ долоо хоногт бирж нээгдэх үед уналаа. Тодруулбал, бирж нээгдэх үед компаниудын үнэлгээ 1.4 хувиар унасан бол 12 цагийн байдлаар 3.5 хувиар үргэлжлүүлэн унасан байна.

“Renesas” компанийн үйлдвэрт цахилгааны доголдол үүссэний улмаас усалгааны систем нь гэмтсэн байна. Үүнээс болж үйлдвэрийн 70 хувь нь галд өртөж, нэг сарын хугацаанд ажиллах боломжгүй болжээ.

Мөн усан онгоцны тээвэрлэлт саатаж байгаа нь автомашин үйлдвэрлэгчдийн орлогод саад учруулж байна.

 

КАНАДЫН НАРНЫ ЦАХИЛГААН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ХУВЬЦАА ӨСЛӨӨ

“Canadian Solar” компани IV улирлын тайлангаа танилцуулсны дараа хувьцааны үнэлгээ нь 11.1 хувь өсчээ. Тус компанийн цахилгааны борлуулалт 13.2 хувь өсч, 1.04 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин материалын үнэлгээ өссөнөөс болж цэвэр ашиг нь 6.7 сая ам.доллар руу буурчээ.

Гэхдээ COVID-ийн үед ч ашигтай ажилласаар байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байгаа юм.

Өнгөрсөн жилд нарны эрчим хүчний энергийн салбар 43 хувиар өссөн учраас хөрөнгө оруулагчид өндөр өгөөж өгөх салбарын нэг гэж тодорхойлж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.24 ЛХАГВА № 57 (6534)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

50 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

50 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 38 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 10 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 31 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин