Л.Халтар сайд төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай өнгөрсөн долоо хоногт танилцлаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй төмөр зам юм. Уулзваргүй төмөр зам нь Монголд өмнө нь байгаагүйгээрээ онцлогтой.

Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой,  найман малын гарцтайгаар баригдаж байгаа  хоёр өртөө, таван зөрлөг бүхий тус төмөр замын бүтээн байгуулалтад өдгөө 460 инженер, техникийн ажилтан, 1500 гаруй ажилчин, 754 машин, механизм ажиллаж байна. Захиалагч нь “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч нь “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 35 аж ахуйн нэгж ажиллаж буй.

Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран үргэлжлэх бөгөөд нэг өртөө, зургаан зөрлөгтэй байхаар төлөвлөжээ. Захиалагч нь "Монголын төмөр зам" ТӨХК, доод бүтцийн ажлын eрөнхий гүйцэтгэгч Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын eрөнхий гүйцэтгэгч "Улаанбаатар төмөр зам" ХНН болон дотоодын 104 аж ахуйн нэгжийн хамтын хүчээр барьж байгуулж байгаа үндэсний том бүтээн байгуулалт юм.

Сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалтыг газар дээр нь очиж танилцах явцдаа төмөр замын дугуй хоолой, дөрвөлжин хоолой, гүүр хоолойн болон далангийн налуугийн  бэхэлгээ, мал, амьтны гарц, замын чигжээс, тэмдэг тэмдэглэгээ стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд анхаарал хандуулж, дагалдах дэд бүтэц, кабель, цахилгааны шон, өртөө, зөрлөгийн барилгын ажил ямар шатандаа хэрхэн үргэлжилж байгааг нэгбүрчлэн үзэж сонирхлоо.

Мөн гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгөв.  

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17