Т.САЙХАН
Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр /03.19/ гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагад хоёр дуудлага ирсэн. Тодруулбал, өнөөдөр 12:24 цагт "15 давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна" гэж ирсэн бол гурван минутын дараа буюу 12:27 цагт "Үсэрчихлээ" гэсэн дуудлага ирсэн байна. Хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа" хэмээв.
Эх сурвалж:www.polit.mn