Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчид тодорчээ

2021-03-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Шүүхийн тухай хууль гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм. Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна” гэж заасан.

 Улсын дээд шүүхээс гуравдугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээж авах сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалтын хугацаа өчигдөр дуусчээ.  Шалгаруулалтад, 

1.П.Амаржаргал 

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:

  • МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус  төгссөн.
  • Япон улсын Нагояагийн их сургуулийн төгсөлтийн дараах хуулийн сургуульд магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

2.Х.Батчимэг. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  МУИС-д  хууль зүйн магистр хамгаалсан.

3.Д.Баянбилэг. НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг улс төр нийгмийн ухаан, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг арга зүй, зохион байгуулалтын менежер, "Отгонтэнгэр" дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн.  Хилийн цэргийн дээд сургуульд магистр  хамгаалсан.

4.Д.Баяндүүрэн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан.

5.Б.Ганбаатар. МУИС-ийг эрх зүйч, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны менежер мэргэжлээр тус, тус  төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.

6.Б.Ганзориг. ХААДС-ийг машин механизмын инженер, ОХУ-д Комсомолын дээд сургуулийг социологич, улс төр судлаач, Улс төрийн дээд сургуулийг түүхч-философич, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. ХААҮИС-д  техникийн ухааны магистр хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор цолтой.

7.Г.Гантөмөр. ЗХУ-ын Москва хотын ДЯЯ-ны Академийн тусгай факултетийг хуульч, ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуулийн аспирантурыг багш мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

8.Д.Зүмбэрэллхам. ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

9.О.Машбат. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  МУИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд Аюулгүй байдал судлалын магистр тус тус хамгаалсан.

10.Л.Мөнхсайхан. ОХУ-ын Волгоград хотод Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

11.Ч.Отгонбаяр. ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг эрх зүйч, Польш улсын Варшавын Их сургуулийг  хуульч мэргэжлээр тус тус  төгссөн.

12.Д.Солонго. Москвагийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетийг эрх зүйч, Улс төрийн Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

13.В.Удвал. ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн Хуулийн факультетийг Төр эрх зүйн чиглэлээр эрх зүйч, хуульч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр.

14.Т.Уранцэцэг. ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг хуульч мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт менежер мэргэжлээр тус, тус төгссөн. ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

15.Г.Элбэгсайхан. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,  ИБУИНВУ-ын  Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.

16.Ж.Эрдэнэбулган. МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг зүйч мэргэжлээр төгссөн.МУИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

17.Д.Эрдэнэчулуун. ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд хууль зүйн магистр  хамгаалсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин