Путин Байдены мэдэгдэлд хариу өгөв

2021-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийх нь талаар хурц үг хэлсэн Жо Байденд эрүүл энхийг хүсэв.  “Бид хүүхэд байхдаа гадаа хоорондоо муудалцахдаа нэг нэгнийгээ хочилж, шоглож дууддаг байсан. Энэ бол санаандгүй зүйл биш. Зүгээр нэг хүүхдийн тоглоом биш. Хоч гэдэг бол сэтгэл зүйн гүн утга агуулдаг. Бид өөрийхөө чанарыг үргэлж өөр хүнд тусгаж хардаг, тэднийг яг өөр шигээ л боддог” гэж Путин хэллээ.

Ямар ч улсын түүхэнд “олон ээдрээт, цуст үйл явдал байдаг” гэж ерөнхийлөгч онцлон хэлэв. “Гэхдээ бид бусад хүнийг, бусад улсыг, бусад ард түмэнг дүгнэхдээ яг толинд харж байгаа юм шиг байдаг. Бид үргэлж өөрсдийгөө харах шиг болдог” гэж тэрээр хэлэв.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Путинг “Сонгуульд хөндлөнгөөс оролцосны төлөө хариуцлага хүлээх болно” гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Байденг АВС-д өгсөн ярилцлагадаа орос хамтрагчаа “алуурчин” гэж нэрлэсэн гэж мэдэгдэж байгаа боловч, тэр үнэхээр ийм санаа агуулсан эсэх нь тодорхойгүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки түүнийг зүйрлэж хэлсэн эсэхийг тодруулхаас татгалзжээ.  

Оросын гадаад хэргийн яам эдгээр мэдэгдлийг “Орос-Америкийн хамтын ажиллагааг 2 жилийн туршид зориудаар мухардалд оруулсан Вашингтоны баримталж байгаа улс төрийн бодлогын илрэл” гэж дүгнэжээ. АНУ-д улсад суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антоновыг Москвад зөвлөлдхөөр дууджээ. “Харилцааны эргэлт буцалтгүй доройтлоос” зайлсхийх зорилготой гэж ГХЯ-аас онцоллоо.  

Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Косачёв АНУ-ын шинэ засаг захиргаанаас хүлээгдэж буй хүлээлтийг “энэхүү бүдүүлэг мэдэгдэл хүчингүй болголоо” гэж тэмдэглэв. Вашингтон уучлал гуйхгүй бол Москва бусад үйлдлээрээ хариу үзүүлж болох юм гэж нэмж хэллээ.

Эх сурвалж: www.ria.ru

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17