Ерөнхийлөгч эсэргүүцсэн ч Ж.Эрдэнэбат тангараг өргөлөө

2021-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр тангараг өргөлөө.  Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Ард түмнийг зориудаар ядууралд хүргэж, халамж өгдөг болсон. Хар залуугаараа аймгийн засаг дарга, Ерөнхий сайд байсан хүн тангараг өргөх ёслолоо хийх эсэхээ өөрөө сайн бодсон биз. Өөрөө энэ тангараг өргөх ёслолоо хойшлуулж болдоггүй юм уу. Цар тахлын үеэр намчирхахгүйгээр ажиллая гэдгээ илэрхийлсэн шүү дээ. " гэв.  Мөн тэрээр  "УИХ-ын гишүүд малын хулгай шиг газар дээрээ баригддаггүй юм. Цагаан захтнуудын хэрэг гарын үсгээр явдаг" гэдгийг хэлсэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мөн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн чуулганы танхимыг орхилоо. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлж болно гэж тусгасан байдаг. Холбогдох хууль журамд заасны дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг эхлүүлье. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталлаа.

Ж.Эрдэнэбат УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр  хоригдож саяхан суллагдсан юм. Шүүхээс энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, суллагдсан. Ингэснээр тэрээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдэж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

hurlee
Eedee!turuund n gishuuniih n erh duusaagui bhd barij avaad yvsan shuu odoo bas tegvel yanav???
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17