Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдаанаар АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: - АНУ-тай харилцах харилцааг тасалдуулах шаардлагагүй. Харин Элчин сайдын хувийн гэм буруутай асуудал дээр эргэлзээтэй зүйл ярьж байна. Түүнийг шалгадаг журмаар нь шалгах нь зүйтэй. Энд улс төрийн үүднээс шууд хандах нь өрөөсгөл юм гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ.
Эх сурвалж:www.polit.mn