Т.САЙХАН
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсон билээ. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга томилох асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохыг дэмжжээ. Байнгын хорооны дарга томилох асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
Эх сурвалж:www.polit.mn